АХ-ын ой, Ховд аймгийн баяр наадмын сурын харваа тэмцээнд 200 гаруй харваач оролцож, Үндэсний болон Урианхай, Хүүхдийн харваа гэсэн гурван төрлөөр өрсөлдлөө.
Үндэсний сурын харваа:
Эрэгтэй төрөлд: Нийт 70 гаруй харваач өрсөлдсөнөөс
Тэргүүн байрт “АЙМГИЙН МЭРГЭН”-ээр Ховд аймгийн Мөст сумын уугуул Жаргалант сумын харьяат Нацагдоржийн Улаанхүү,
Дэд байрт “ГАРАМГАЙ МЭРГЭН”-ээр Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат Дүгэржавын Барзул,
Гуравдугаар байрт “ГОЦ ХАРВААЧ”-аар Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат Лхагваагийн Мөнхцоож,
Дөрөвдүгээр байрт “ОНЧ ХАРВААЧ”-аар Ховд аймгийн Дуут сумын харьяат М.Бумбаяр,
Тавдугаар байрт “ТОД ХАРВААЧ”-аар Говь-Алтай аймгийн харьяат Эрдэнэсүх нар шалгарлаа.
Харин эмэгтэй төрөлд: Нийт 32 харваач өрсөлдсөнөөс:
Тэргүүн байрт “АЙМГИЙН МЭРГЭН”-ээр Ховд аймгийн Жаргалант сумын харьяат Эрхэмбаярын Мөнхзул,
Дэд байрт “ГАРАМГАЙ МЭРГЭН”-ээр Ховд аймгийн Жаргалант сумын харьяат Б.Цэцэгмаа,
Гуравдугаар байрт “ГОЦ ХАРВААЧ”-аар Ховд аймгийн Жаргалант сумын харьяат Л.Байгалмаа,
Дөрөвдүгээр байрт “ОНЧ ХАРВААЧ”-аар Ховд аймгийн Дарви сумын уугуул Жаргалант сумын харьяат Батсүхийн Оюунгэрэл,
Тавдугаар байрт
“ТОД ХАРВААЧ”-аар Улаанбаатар хот зургаадай зэв багийн гишүүн Нямсүрэнгийн Бямбацэцэг нар шалгарав.
Урианхай сурын харвааны төрөлд нийт 68 харваач өрсөлдсөнөөс
Тэргүүн байрт Монгол Улсын мэргэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын уугуул Жаргалант сумын харьяат Эрхэмбаярын Хосбаяр,
Дэд байрт Говь-Алтай аймгийн харьяат Шагдарсүрэнгийн Эрдэнэсүх,
Гутгаар байрт Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат спортын дэд мастер М.Түвшинбаатар,
Дөрөвдүгээр байрт Ховд аймгийн Жаргалант сумын харьяат Амгалангийн Мөнхбат,
Тавдугаар байрт Ховд аймгийн Жаргалант сумын харьяат Батчулууны Баатархүү нар шалгарлаа.
Үндэсний сурын харвааны хүүхдийн төрөлд:
Эрэгтэй ангилалд:Нийт 40 харваач өрсөлдсөнөөс:
Тэргүүн байрт Пүрэв-Эрдэнэ,
Дэд байрт Амартогтох,
Гуравдугаар байрт Үнэнбат,
Дөрөвдүгээр байрт Бүрэнтөгс,
Тавдугаар байрт Сүхбат
Эмэгтэй ангилалд: Нийт 40 харваач өрсөлдсөнөөс:
Тэргүүн байрт Зулцэцэг,
Дэд байрт Мөнхжин,
Гуравдугаар байрт Бадамханд,
Дөрөвдүгээр байрт Зулаа,
Тавдугаар байрт Цэнд-Аюуш нар тус тус шалгарчээ.
Сурын харвааны төрөл тус бүрд амжилт гаргасан харваачдад аймаг, орон нутгийн удирдлагууд шагнал гардуулж баяр хүргэлээ.
Мөн энэ үеэр ахмад бөхчүүд, харваачдад хүндэтгэл үзүүлэв.