Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102, Аймгийн баяр наадмын Үндэсний шагай харваанд найман багийн 70 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо.
Багийн харваанд:
Аймгийн гоц мэргэн Б.Мөнгөншагай ахлагчтай Ховд дулааны станцын "Дулаан-2" баг харваачид нэгдүгээр байрт,
Аймгийн гоц мэргэн Г.Хадбаатар ахлагчтай "Ижил Алтай", БОЭТ-ийн баг харваачид хоёрдугаар байрт,
Залуу харваач Д.Давхарбаяр ахлагчтай
"МоЕнКо" компанийн
"Хос Алтай" баг харваачид гуравдугаар байрт тус тус шалгарлаа.
Цуваа харваанд:
Насанд хүрэгчдийн төрөлд Дуут сумын харъяат, аймгийн гоц мэргэн Баасанжавын Мөнгөншагай 18 онож тэргүүн байрт,
Эрдэнэбүрэн сумын харьяат, залуу харваач Жигжидийн Дагвадорж 17 онож дэд байрт,
Зэрэг сумын харьяат, аймгийн гоц мэргэн Балдоржийн Энхбаяр 17 онож гуравдугаар байрт,
Эрдэнэбүрэн сумын харьяат, аймгийн мэргэн Төмөрбаатарын Билгүүн 17 онож дөрөвдүгээр байрт,
Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, Ховд аймгийн Цагдаагийн газрын "Шонхорууд" багийн харваач, аймгийн мэргэн Яндагийн Энхболд 16 онож тавдугаар байрт тус тус шалгарсан.
Багийн харваагаар "Аймгийн шинэ цолтон"-ууд төрлөө
"Хос Алтай" багийн харваач, аймгийн мэргэн Баатаржавын Наранцогт гурван түрүү, гурван шөвгөрсөн амжилтаар,
"Ижил Алтай" багийн харваач Төмөрбаатарын Билгүүн нэг түрүү, тав шөвгөрсөн амжилтаар,
"МоЕнКо" компани, "Хос Алтай" багийн харваач Д.Давхарбаяр нэг түрүү, тав шөвгөрсөн амжилтаар,
Цагдаагийн газрын "Шонхорууд" багийн харваач Жигжидийн Дагвадорж хоёр түрүү, гурав шөвгөрсөн амжилтаар “Аймгийн Гоц мэргэн” цол хүртлээ.
Тэгвэл "Ижил Алтай" багийн харваач шилдгээр шалгарч Дашдоржийн Балжинням “Аймгийн Хошой мэргэн” цол хүртэв.
Байр эзэлж, цол хүртсэн харваачдын шагналыг аймаг, орон нутгийн удирдлагууд гардуулж баяр хүргэлээ.
Мөн ахмад харваачдад хүндэтгэл үзүүлэв.