М.Оргил Монгол улсын “Өсвөрийн шагайн харваа”-ны аварга шалгаруулах тэмцээнээс хоёр медальтай иржээ



Монгол улсын “Өсвөрийн шагайн харваа”-ны 20 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн зургаадугаар сарын 24-нд Улаанбаатар хотод болсон. 
50 гаруй багийн 400 гаруй харваач оролцсон энэ удаагийн тэмцээнд манай аймгийн тамирчин М.Оргил амжилттай оролцож “Сорилго харваа”-нд "Мөнгөн медаль", 9-12 насны төрөлд “Хүрэл медаль” хүртсэн байна. 

“Өсвөрийн шагайн харваа”-ны тэмцээнд өмнө нь Ховд аймгаас өсвөрийн тамирчид оролцож байсан ч байр эзэлж байгаагүй байна. Тэгвэл М.Оргил тус тэмцээнээс анх удаа медаль хүртсэн амжилт гаргажээ.  

М.Оргил 10 настай. Өсөх ирээдүйтэй тамирчинд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сандагсүрэн баяр хүргэж баяр наадмын төв асарт шагнал гардуулж баяр хүргэв.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ