Аймгийн Засаг дарга Э.Болормаа дөрвөн сум тавьж хана онолоо



Үндэсний их баяр наадмаар аймаг, орон нутгийн удирдлагууд Сурын талбайгаар зочилж, сум тавьдаг уламжлалтай. 

Энэ уламжлалын дагуу өнөөдөр /2023.07.10/ аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа, ЗДТГ-ын дарга Б.Сандагсүрэн нар харваачдад баяр хүргэн амжилт хүсэхийн зэрэгцээ тус бүр дөрвөн сум тавьж цэц мэргэнээ сорилоо.

 
Засаг дарга Э.Болормаа эхний сумаараа хана онож чамгүй мэргэн болохоо харуулан сурчид, наадамчдаа баярлуулав. 

Тэр бээр, Урианхай сурын Улсын мэргэн, спортын мастер Э.Хосбаяр, харваач Б.Хангай нараас зөвлөгөө авч 10-аад хоног бэлтгэл хийсэн гэлээ. 







Аймаг, орон нутгийн удирдлагууд мөн Шагайн харвааны асраар зочилж сум тавилаа.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ