Монгол улсын Төрийн албаны зөвлөлөөс Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлаж журмын дагуу зохион байгуулсан. Шалгалтад нийт таван хүн оролцсоноос аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн уг албан тушаалд томилогдох болзол хангасан юм. Төрийн албаны зөвлөлийн тогтоолын дагуу аймгийн Засаг дарга захирамж гаргаж өнөөдөр /2023.07.10/ Тамгын газрын даргын тамга, тэмдгийг гардуулж ажилд нь амжилт хүслээ.Б.Сандагсүрэн нь төрийн албанд 20 дахь жилдээ ажиллаж байгаа. Сүүлийн долоон жилд нь удирдах ажил хийсэн. Төрийн албанд шатлан дэвших зарчмаар ажиллаж байгаа туршлагатай, мэргэшсэн албан хаагч юм. Огноо: 7/10/2023 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1124 Мэдээ таалагдсан: