Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Ардын хувьсгалын 102 жил, аймгийн Үндэсний Их баярын наадмын босгон дээр төрийн 11 байгууллагын 28 албан хаагч “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг” өргөлөө. Ёслолын ажиллагаанд аймаг, орон нутгийн удирдлагууд, төрийн захиргааны байгууллагад ажиллаж байсан зарим ахмад ажилтан оролцов. Энэ үеэр аймгийн Засаг дарга Э.Болормаа “Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг” өргөсөн албан хаагчдад баяр хүргэж үг хэллээ.Тэр бээр, "Төрийн сүлдэндээ залбирч тангараг өргөсөн та бүхэнд баяр хүргэе. Төрийн жинхэнэ албан хаагчийн нэр хүндийг өндөрт өргөж, үнэнч шударгаар хөдөлмөрлөж, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргүүдийг хэлбэрэлтгүй хэрэгжүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллах хариуцлага ногдож байна. Төрийн жинхэнэ албан хаагч болж байгаагийн хувьд Төрийн албаны хуульд заасны дагуу боловсрол, мэдлэг, ур чадвараа байнга дээшлүүлж, ил тод, шударга санаачилгатай ажиллаж төрийн захиргааны мэргэшсэн албан хаагч болж үр бүтээлтэй хөдөлмөрлөж, амьдрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.Ховд аймагт өнөөдрийн байдлаар 5926 төрийн албан хаагч ажиллаж байгаагаас төрийн захиргааны албан тушаалд 650 гаруй албан хаагч ажиллаж байна. Огноо: 7/9/2023 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 959 Мэдээ таалагдсан: