Ардын хувьсгалын ойн баяр наадмыг тохиолдуулан Галдан бошигт, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв



Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Ховд аймгийн баяр наадмыг тохиолдуулан өнөөдөр /2023.07.09/ Галдан бошигт, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ. 



Цэцэг өргөх ёслолд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг дарга Э.Болормаа нар бусад удирдлагууд, иргэдийн төлөөллийн хамтаар оролцов. 



Энэ үеэр Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн Хүндэт харуул жагсаж, Монгол улсын төрийн дуулал эгшиглүүллээ. 


Ийнхүү Ховд аймгийн баяр наадам эхэлж байна. 

Олон угсаатны өлгий нутаг, баруун бүсийн тулгуур төв Ховд аймгийн иргэд та бүхэн сайхан наадаарай.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ