XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх туулай жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгаас 70 гаруй малчин
“Аймгийн аварга малчин” цол хүртсэн. Тэдний нэг нь Эрдэнэбүрэн сумын Хонгио багийн малчин С.Хашгэрэлийн гэр бүл.
Малчин С.Хашгэрэл, О.Бадамцэцэг нарын хүндтэй шагналыг аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг сумын удирдлагуудын хамтаар гардуулан өгч баяр хүргэлээ.
Тэд удам дамжсан малчин өрх. Түүний төрсөн ах Монгол улсын аварга малчин, хүрэг ах нь Аймгийн аварга малчин цол хүртэж байсан түүхтэй.
Тэрбээр хүүхэд ахуй наснаасаа эхлэн аав ээжээ дагаж мал маллах арга ухаанд суралцажээ. Улмаар 1994 онд аав ээжээсээ өмч болгон өгсөн цөөн тооны малтай өрх тусгаарлан, 4 буурал аав ээжийнхээ малч ухааныг өвлөн бие даан мал маллаж эхэлсэн байна. 30 орчим жилийн шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд мал сүргээ таван төрөл дээр нь өсгөж өдгөө бог бод нийлсэн 800 гаруй толгой малтай болжээ.
Эднийх энэ хавар Хонгио багийн
"Хаваржингийн Баяндэлгэр" гэдэг газар нутаглаж, мал сүргээ адгуулж байна.
ВИДЕО: