Мобиком корпораци нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт 80 сая орчим төгрөгийн үнэ бүхий 30 ширхэг зөөврийн компьютер хандивлалаа. Төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт, семинар, төрийн албаны цахим шалгалттай холбоотой зөөврийн компьютер нэн шаардлагатай байсан. Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар шинэ хөрөнгө оруулалт, худалдан авалтын ажлууд хасагдаад байсан энэ цаг үед аймгийн Засаг даргын Тамгын газрын ТЗУХ-ийн мэргэжилтэн Д.Дөмөгтүшиг болон бусад холбогдох албаны төлөөллүүд санаачилга гарган тухайн асуудлыг хамтран ажиллагч байгууллагад уламжилсны дагуу ийнхүү хэрэгцээт техник, тоног төхөрөмжийн дэмжлэг үзүүлсэн байна. Огноо: 2/2/2023 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 831 Мэдээ таалагдсан: