Төрийн албаны зөвлөлөөс 2023 онд төрийн албаны нөөц бүрдүүлэх ерөнхий шалгалтыг хуваарийн дагуу 4 удаа зохион байгуулахаар тогтож, хугацааг товлон нийтэд зарлан мэдээлсэн.Тэгвэл энэ оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтын бүртгэл 2 дугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагт эхэлж, 3 дугаар сарын 3-ны өдрийн 09:00 хүртэл 30 хоногийн хугацаанд явагдана. Ингэхдээ төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар дамжуулан таны материалыг цахимаар хүлээн авах юм. https://exam.csc.gov.mn/Сонгон шалгаруулалтын хуваарь 2023 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсанд байршиж, шалгалт өгөх хуваарийн дагуу 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн шалгалтыг Салбар комисс зохион байгуулна. https://csc.gov.mn/s/44/1333 Огноо: 2/1/2023 Төрөл: Аймгийн ЗДТГ Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 649 Мэдээ таалагдсан: