Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар
“Үндэсний бичгийн хэрэглээнд албан ёсоор шилжих бэлтгэл ажлыг хангах, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III” -ийг хэрэгжүүлэх хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ.
Уг хөтөлбөрийн хүрээнд Ховд аймагт төрийн албан хаагчдад үндэсний бичгийн сургалт явуулж байна. Сургалтаар төрийн албан хаагчдаас сорилго авч, үндэсний бичгийн мэдлэг дээшлүүлэх цахим бичвэр боловсруулах зөвлөмж өгч байна.
Цаашид төрийн албан хэргийг кирилл болон үндэсний бичгээр хөтлөн явуулах зорилготойгоор ийнхүү бэлтгэл ажлуудыг хангаж байгаа юм.