
Сум орон нутгийн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, цаашид анхаарах асуудлыг шийдвэрлэхээр энэ сарын 24-ний өдөр аймгийн Засаг дарга Э.Болормаагаар ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэбүрэн суманд ажиллалаа.
Ажлын хэсэг тус суманд ажиллах үеэр эхлээд төрийн албан хаагчидтай уулзаж санал хүсэлтийг нь сонссон юм.

Үүний дараагаар хөдөөгийн багуудаар ажиллаж, малчидтай уулзан санал хүсэлтийн сонсож, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн талаарх мэдээллүүдийг хүргэв.
Эрдэнэбүрэн суманд 186,000 толгой мал өвөлжиж байна. Өнгөрсөн жил зуншлага тааруу байсны улмаас өвөлжилт хүндэрч эхэлжээ. Малчид өөрсдийн бэлтгэсэн хадлан тэжээлийн нөөцийн хүрээнд малаа тэжээж байна. Хэрэв цас ихээр орж, хүйтэрвэл өвөлжилт хүндрэх эрсдэлтэйг малчид онцолж байлаа.
Тиймээс өвөлжилт хүндэрвэл шат шатандаа анхаарч, зохих арга хэмжээг шуурхай авч ажиллахыг сум орон нутгийн удирдлага, засаг захиргааны нэгжүүдэд уламжилсан юм.
ВИДЕО: