Сүүлийн жилүүдэд бүх шатны боловсролын байгууллага танхимын болон цахим сургалтыг хослуулан явуулах хэрэгцээ шаардлага зүй ёсоор тулгарч байгаа юм. Тиймээс нийт 260,0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар
/сургууль, цэцэрлэгийн 2021 оны төсвийн хэмнэгдсэн зардлаас/ 20 сургуульд
“MAXHUB”-Ухаалаг самбар олголоо. Үлдсэн таван сургуульд ирэх есдүгээр сар гэхэд олгохоор төлөвлөж байна.
“Дижитал боловсрол” төсөл, хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр /2022.04.15/
“MAXHUB”-Ухаалаг самбарыг
“Sankou Marketing Mongolia” ХХК нийлүүлж, сургуулиудад албан ёсоор хүлээлгэн өглөө. Мөн хэрхэн ашиглах талаар аргазүйн сургалт зохион байгуулав.
Ингэснээр сургуулиуд багш, сурагчдыг хөгжүүлэх, мэдээлэл олж авах, харилцан туршлага солилцох, цахим сургалт явуулах бүрэн боломж нээгдэж байна.
"Ухаалаг самбар"-тай сургуулиуд “ХОСОЛСОН СУРГАЛТЫН ТАНХИМ” байгуулж, интернэтийн орчин бүрдүүлэх дэд бүтцийг бүрэн шийдвэрлэхээр боллоо.
“Sankou Marketing Mongolia” ХХК нь сүүлийн жилүүдэд бүх шатны боловсролын байгууллагын дижитал анги, танхим тохижуулах, дижитал боловсролын орчин бүрдүүлэх шийдэлд дэвшил гарган ажиллаж байгаа туршлагатай.
Энэхүү самбар нь 30 000 цаг ажиллах хүчин чадалтай. Тасралтгүй 16 цаг ажиллуулахад 7,5 жил ашиглах боломжтой аж.