"Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл" сэдэвт уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулав



Засгийн газраас хэрэгжүүлж байгаа Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд "Эрдэс баялгийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл" сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг орон нутагт зохион байгуулж байна. Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж буй уг хэлэлцүүлгийн гол зорилго нь Эрдэс баялгийн салбарын бодлого, хуулийн хэрэгжилт болон хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэж байна. 



Сумдын Засаг дарга нар аймгийн холбогдох мэргэжлийн байгууллагууд болон хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд оролцож буй уг хэлэлцүүлгийг АМГТГ-ын дарга Л.Баярмандал, уулзалтыг нээж үг хэлэв.


Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав энэ хэлэлцүүлэгт оролцож "Ил тод хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй бэрхшээл  гарц шийдэл" сэдэвт илтгэлийг хэлэлцүүллээ. Тэрбээр  хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа  аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцуулан  ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байхад анхаарах нь чухал байгааг онцлоод тулгамдаж буй асуудлын гарц шийдлийг хууль эрхзүйн талаас нь хөндөн тодорхой саналыг тавив.

АМГТГ-аас авсан мэдээллээр Ховд аймгийн хэмжээнд хайгуулын 49 ашиглалтын 36 нийт 7.6 сая га талбайг хамарсан 85 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Үүнээс 2020 онд  хувийн хөрөнгө оруулалтаар 2.1 тэрбум төгрөгийн хайгуулын ажил хийжээ.

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ