-Аргын тооллын 3 сарын 28. Даваа (Сумьяа) гараг (2022)



-Аргын тооллын 3 сарын 28. Даваа (Сумьяа) гараг (2022)
-Билгийн тооллын 26, цагаан луу, тооно-22 од, суудал ус, мэнгэ 6 цагаан, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:39-19:15.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Үс засуулахад амгалан жаргалантай сайн. Гэвч нохой, луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, бич, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
-Ажил үйлс ном ёсоороо бүтэх сайн. Харин цэрэгт мордох, модны үйл, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, шарил шатаах, замд гарах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ