"ТӨРИЙН АЛБАНЫ ШИНЭТГЭЛ" сургалтыг аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас УИХ-ын ХЗБХ, Монгол улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академи, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр
“Монгол Улсад мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төсөлтэй хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тодруулбал, Энэ сарын 27-ны өдөр аймаг, сумын удирдах албан тушаалтнуудад, 28-ны өдөр төрийн албан хаагчдад зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангалаа.
Төрийн албаны зөвлөл гуравдугаар сарын нэгний өдөр аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Төрийн албаны зөвлөлийн Ховд аймаг дахь салбар зөвлөл дээр ажиллах юм.
Мөн гуравдугаар сарын 03-04-ний өдрүүдэд Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-алтай аймаг, сумдын анхан шатны төрийн захиргааны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтнуудыг оролцуулсан зөвлөгөөн зохион байгуулна. Дээрх сургалт зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын санаачлан хэрэгжүүлж буй “ХАРИУЦЛАГАТАЙ ТУНГАЛАГ ТӨР”, “ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖСЭН СТАНДАРТТАЙ ШИНЭ ХОВД” зэрэг бодлогын томоохон хөтөлбөрүүдтэй нягт уялдаж байгаагаараа онцлогтой.
Дээрх томоохон сургалт, зөвлөгөөний дараа буюу гуравдугаар сараас эхлэн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлж ажлын бүтээмжийг сайжруулахад анхаарч ажиллахаар төлөвлөөд байна.