Жаргалант сум Үхэр жилийн аваргуудаа шалгаруулав



Жаргалант сумын Засаг даргын захирамжийн дагуу төрөлх нутгийнхаа хөгжлийн төлөө ард иргэд, төр, хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран ажиллаж, 2021 онд салбар бүрт манлайлан ажилласан нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг шалгаруулж, шагнаж урамшууллаа. 
 
Жаргалант сумын 2021 оны буюу Үхэр жилийн алдартанаар: 

“ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ”-аар Зоонозын өвчин судлалын төвийн нян судлалын лаборант Н.Отгонцэцэг
“ШИЛДЭГ БАГШ”-аар Цаст-Алтай цогцолбор сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Б.Цэцэгмаа 
“СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН ШИЛДЭГ БАГШ”-аар  Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн багш Б.Энхцоож
“ШИЛДЭГ СУРАГЧ”-аар Нэгдүгээр сургуулийн 12а бүлгийн сурагч Ө.Мөнх-Эрдэнэ нар шалгарсан  бол 
“ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ШИЛДЭГ ЭМЧ”-ээр Бугат өрхийн эрүүл мэндийн төвийн эмч Б.Наранзул,
“ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар  "Бадамлах дөл" ХХК-ийн ашиглалтын инженер Б.Бямбажав 
нар тус тус шалгарч, шагналаа гардан авлаа. Мөн 
“АВАРГА ТАРИАЛАНЧ”-аар  Баатархайрхан багийн иргэн Б.Шинэхүү 
“АВАРГА МАЛЧИН”-аар  Цамбагарав багийн иргэн Ү.Цэрэндорж
“ШИЛДЭГ ТАМИРЧИН”-аар  Ховд их сургуулийн багш Б.Цагаач
“НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ШИЛДЭГ АЖИЛТАН”-аар  Хот тохижуулах газрын цэцэрлэгч Б.Ариунцог
шилдэг үйлдвэрлэгч “Номин шилтгээн констракшн”,
“НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА”-аар ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН НЭГДҮГЭЭР СУРГУУЛЬ,
“НОГООН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИГЧ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА”-аар “ТҮМЭН МОДОТ ХААЛГА” ТББ тус тус шалгарсан байна. 



Үхэр жилийн аваргуудын шагналыг гардуулах үеэр аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр болон багийн Засаг даргын батламжийн гэрээ, төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргийг амжилттай хэрэгжүүлж байгаа Жаргалант сумын 2021 оны шилдэг багуудыг шалгаруулж, урамшууллаа. Тодруулбал, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж, орон нутгийнхаа эдийн засаг, нийгмийг хөгжүүлсэн ажлын амжилтаараа Алаг толгой баг тэргүүн байрт шалгарсан бол Бугат баг дэд байрт, Жаргалан баг гуравдугаар байрт тус тус шалгарчээ.



2021 оны шилдэг ажилтан, аж ахуйн нэгж, байгууллагуудын шагналыг Жаргалант сумын удирдлагууд хүлээлгэн өгч, баяр хүргэн ажлын амжилт хүслээ. 

Аймаг, сум орон нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд бодит хувь нэмэр оруулан, амжилттай ажиллаж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу жил бүр шалгаруулна.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ