-Аргын тооллын 9 сарын 19. Ням (Адьяа) гараг (2021)
-Билгийн тооллын шинийн 14, цагаан морь, чөдөр-23 од, суудал мод, мэнгэ 7 улаан, түлэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр. Рихи - усанд эм орох.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:34-18:56.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд толгой, эрүү, шанаа, чих, ходоодонд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалан болох сайн. Гэвч хулгана, бар, туулай жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Байр сууц тохижуулах, гэр барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ хувцас эсгэх, ном номлох, сонсох, үр тарихад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
-Зурхайч лам Д. Цогтбаатар