2021 оны 06 дугаар сарын 26-ны 8:00 цагаас 06 дугаар сарын 27-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 322 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 23-аар нэмэгдэж нийт 676 болсон байна.
Тодруулбал, Цэцэг сумаас 3 иргэнээс, Булган сумаан 1 иргэнээс, Сэлэнгэ аймгаас ирж байсан 3 иргэнээс Жаргалант суманд 16 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал,
-Магсаржав баг 40 айлын орон сууцанд оршин суух 1 иргэн,
-Магсаржав баг 24 айлын орон сууцанд оршин суух 1 иргэн,
-Магсаржав баг 30 айлын орон сууцанд оршин суух 1 иргэн
-Магсаржав баг Гаалийн 12 айлын орон сууцанд оршин суух 1 иргэн,
-Бичигт багт оршин суух 1 иргэн
-Наран багт оршин суух 2 иргэн,
-Баатархайрхан багт оршин суух 2 иргэн,
-"Залаа Алтай" ХХК-ийн 2 дугаар 16 айлын орон сууцанд оршин суух 2 иргэн,
-Жаргалан баг 1 дүгээр 80 айлын орон сууцанд оршин суух 1 иргэн,
-Бугат багт оршин суух 3 иргэн,
-Тахилт багт оршин суух 1 иргэн байна.
Шинээр халдварын голомт гараагүй. Илэрсэн тохиолдлууд бүгд халдвартай иргэдийн ойрын хавьтлууд байна.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.27/ байдлаар 132 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүнд-1, хүндэвтэр-12 бусад нь хөнгөн байна. Тэгвэл Цэцэг сумын “Тусгаарах эмнэлэг”-т 50 хэвтэн эмчлүүлж байна. Жаргалант суманд 60 иргэн, Булган суманд 31 хүн гэрээр эмчлүүлж байна. Батлагдсан нийт тохиолдлын 380 нь эдгэрсэн байна.
Өнөөдрийн /2021.06.27-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1354, тусгаарлан ажиглах байранд 21, гэрийн тусгаарлалтад-1289, гэрийн ажиглалтад-382 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"