Халдвартай иргэдийн ойрын хавьтал болсон 22 хүнээс коронавируст халдвар илэрчээ



2021 оны 06 дугаар сарын 23-ны 8:00 цагаас 06 дугаар сарын 24-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 486 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 22-оор нэмэгдэж нийт 572 болсон байна. Тодруулбал, Цэцэг суманд ойрын хавьтлын 3 иргэнээс халдвар илэрчээ. Харин Жаргалант суманд 19 иргэнээс халдвар илэрсэн байна. Тухайлбал, 
-Улаанбаатар хотоос ирсэн 1 иргэн,
-Улаанбаатар хотоос ирсэн Үенч сумын харьяат 1 иргэн,
-Улаанбаатар хотоос ирсэн “ХАС” хороололд оршин суух 1 иргэн, 
-УБ хотоос ирсэн Хайрхан багт оршин суух 1 иргэн,
-Дорноговь аймаг, Замын үүдээс ирсэн 1 иргэн,
-Цамбагарав баг “ЭСБА”-2 дугаар 80 айлын орон сууцанд оршин суух 1 иргэн,
-Бугат багт оршин суух 3 иргэн,
-Баатархайрхан багт оршин суух 1 иргэн,
-Алагтолгой багт оршин суух 2 иргэн,
-Буянт багт оршин суух 1 иргэн,
-Магсаржав багт оршин суух 1 иргэн,
-Жаргалан баг 80 айлын орон сууцанд оршин суух 2 иргэн,
-Наран баг “БУЯНТЫН БОРГИО” орон сууцанд оршин суух 1 иргэн,
-Жаргалант суманд түр оршин суугаа Мөнххайрхан сумын харьяат 1 иргэн,
-БОЭТ-д очиж сайн дураараа шинжилгээ өгсөн Жаргалант сумын 1 иргэн байна.

Эх сурвалжийн мэдээлсэнээр Жаргалант суманд түр оршин суугаа Мөнххайрхан сумын харьяат иргэн болон БОЭТ-д очиж сайн дураараа шинжилгээ өгсөн иргэний халдварын голомт тодорхойгүй, мэргэжлийн байгуулллагууд тандалт судалгаа хийн ажиллаж байна. Бусад нь бүгд халдвартай иргэдийн ойрын хавьтал юм байна.

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.24/ байдлаар 119 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүнд-2, хүндэвтэр-9 бусад нь хөнгөн байна. Тэгвэл Цэцэг сумын “Тусгаарах эмнэлэг”-т 43 хэвтэн эмчлүүлж байгаагаас 3 хүний биеийн байдал хүндэвтэр бусад нь хөнгөн байна. Жаргалант суманд 14 иргэн, Булган суманд 15 хүн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 6 хүн эмнэлгээс гарсан ба батлагдсан нийт тохиолдлын 353 эдгэрсэн байна. 

Өнөөдрийн /2021.06.24-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 1150, тусгаарлан ажиглах байранд 17, гэрийн тусгаарлалтад-1072, гэрийн ажиглалтад-444 иргэн байна.  

Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ