2021 оны 06 дугаар сарын 20-ны 8:00 цагаас 06 дугаар сарын 21-ний 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 367 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 27-оор нэмэгдэж нийт 472 болсон байна.
Тодруулбал, Улаанбаатар хотоос ирж байсан 3 иргэнээс, халдвартай иргэний ойрын хавьтал Цэцэг сумын 13 иргэнээс, Жаргалант сумын Буянт багт оршин суух 4 иргэнээс, Бичигт багт оршин суух 2 иргэнээс, Бугат багт оршин суух 2 иргэнээс, Цамбагарав баг "ЭСБА" орон сууцанд оршин суух 1 иргэнээс, Жаргалан баг “ИХ МОНГОЛ” орон сууцанд оршин суух 1 иргэнээс, Цамбагарав баг “ТУРЛИАХ” орон сууцанд оршин суух 1 иргэнээс тус тус халдвар илэрчээ.
Аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”-аас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.21/ байдлаар 124 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүнд-2, хүндэвтэр-4 бусад нь хөнгөн байна. Сүүлийн 24 цагт 6 хүн эмнэлгээс гарсан ба батлагдсан нийт тохиолдлын 320 эдгэрээд байна. Халдвартай нийт 28 /Булган суманд-5, Цэцэг суманд-18, Жаргалант суманд-5/ хүн гэрээр эмчлүүлж байна.
Өнөөдрийн /2021.06.21-ний 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 715, тусгаарлан ажиглах байранд 19, гэрийн тусгаарлалтад-638, гэрийн ажиглалтад-349 иргэн байна.
Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"