Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 13-аар нэмэгдэж нийт 445 болсон байна



2021 оны 06 дугаар сарын 19-ний 8:00 цагаас 06 дугаар сарын 20-ны 08:00 цаг буюу сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 150 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 13-аар нэмэгдэж нийт 445 болсон байна. 

Тодруулбал, Улаанбаатар хотоос ирсэн 2 иргэнээс, Жаргалант сумын Магсаржав багт оршин суух 3 иргэнээс, Алагтолгой багт оршин суух 1 иргэнээс, Цамбагарав баг Оюу мандал-35 айлын орон сууцанд оршин суух 1 иргэнээс, Наран багт оршин суух 1 иргэнээс, Булган сумын 4 иргэнээс, Үенч сумын 1 иргэнээс тус тус халдвар илэрчээ. Халдвар илэрсэн иргэдийн дийлэнх нь Улаанбаатар хотоос ирсэн иргэд байна.

Аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабаас өгсөн мэдээллээр Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т өнөөдрийн /2021.06.20/ байдлаар 117 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хүнд-2, хүндэвтэр-10 бусад нь хөнгөн байна. Сүүлийн 24 цагт 2 хүн эмнэлгээс гарсан ба батлагдсан нийт тохиолдлын 316 эдгэрээд байна. Халдвартай 5 хүн гэрээр эмчлүүлж байна. 7 иргэнийг өнөөдөр “Тусгаарлах эмнэлэг”-рүү тээвэрлэнэ. 

Өнөөдрийн /2021.06.20-ны 09:00 цаг/ байдлаар аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 715, тусгаарлан ажиглах байранд 77, гэрийн тусгаарлалтад-638, гэрийн ажиглалтад-370 иргэн байна.  

Иргэн бүр “ДЭГЛЭМ”-ээ барьж халдвараас сэргийлэн вакциндаа идэвхтэй хамрагдаж "ХАЛДВАРЫГ ХАМТДАА ДАВЪЯ"

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ