-Аргын тооллын 5 сарын 31. Даваа (Сумьяа) гараг (2021)



-Аргын тооллын 5 сарын 31. Даваа (Сумьяа) гараг (2021)
-Билгийн тооллын 20, шарагчин туулай, яруу эгшигт-21 од, суудал хий, мэнгэ 1 цагаан, идэрийн барилдлагатай өдөр. Хутганы ир, даваажишин өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:58-20:42.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), бар(03:40-05:40) болой.
-Хүний сүлд дал, мөр, хүйс, дотор шагайнд, гэрийн сүлд туурга, хананд орших болой.
-Үс бүү засуул өлсөж ундаасах тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хонь, гахай, туулай, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа жилтнээ сөрөг муу.
-Аливаа бодсон санасан ажил үйл ном ёсоороо бүтэх маш сайн. Харин хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, цэрэг хөдөлгөх, газар хөндөх, газар хагалах, суваг шуудуу малтах, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, эхэлж ном сонсох, замд гарах, шинэ хувцас өмсөх, эд юм өгөх, шарил шатаахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ