Ховд аймаг Улаанбаатар хотын "ЭРХЭС" зочид буудалд тусгаарлагдсан 40 иргэнээ татан авч байна



Өнгөрсөн сард Улаанбаатар хотод байгаа иргэдийг татан авах үеэр буюу 01 дүгээр сарын 25-ны өдөр автобусаар ирж байсан 2 иргэнээс коронавирусний халдвар илэрч тусгаарлан, улмаар 01 дүгээр сарын 27-ны өдөр халдвартай 2 иргэн, хамт ирсэн зорчигчдыг тусгай үүргийн онгоцоор буцаасан. Халдвартай 2 иргэн нь ХӨСҮТ-д эмчлүүлж бусад иргэдийг Баянгол дүүрэгт байрлах "Эрхэс" зочид буудалд тусгаарласан юм.  Өнгөрсөн хугацаанд эдгээр иргэдийг 2 ч удаагийн давтан шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг гарсан учраас ХӨСҮТ-өөс тэднийг буудлаас гэрийн ажиглалтанд гаргахаар шийдвэрлэсэн байна. Хэрэв Улаанбаатар хотод гэрийн ажиглалтанд гаргавал халдвар авах эрсдэл өндөр учраас аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб, аймгийн Онцгой комисс хуралдаж “Эрхэс” зочид буудлаас шууд Ховд аймагруу татан авах ажлыг зохион байгуулж байна. 
Тусгаарлалтанд байсан иргэдийг тээвэрлэн ирж буй автобус дөнгөж сая буюу орон нутгийн цагаар 10:00 цагт Улаанбаатар хотоос гарлаа. Ховд аймагт ирэх үеэр нь тэднийг дахин PCR шинжилгээнд хамруулна. Шинжилгээний хариу гарах хугацаанд 1 хоног тусгаарлахаар бэлтгэл ажлаа хангаад байна.

ВИДЕО:


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ