Аймгийн Засаг даргын орлогч Т.Дэлгэрсайхан, ЗДТГ-ын дарга Д.Энхболд нар Нийгмийн салбарын байгууллагуудын удирдлагууд болон аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудын удирдлага, төлөөллүүдтэй уулзлаа.
Уулзалтаар байгууллагуудын 2020 оны ажлын гүйцэтгэлд хийсэн хяналт шалгалтын дүн, цаашид анхаарах асуудлуудыг танилцуулж, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн 5 жилийн Үндсэн чиглэл, Стандарттай Ховд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч, шалгуур үзүүлэлтийг хангах, гүйцэтгэлийн төлөвлөгөөндөө тусган ажиллахыг үүрэг болгосон юм.
Мөн орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилтыг хангах, “Хүний хөгжлийг дэмжсэн, “Стандарттай шинэ Ховд”-ын үндэс суурийг тавих, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад салбар тус бүрийн ажилтан, албан хаагчид шат шатандаа сахилга хариуцлагаа чангатгаж, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, шинэ санал санаачилга гарган манлайллыг бий болгож ажиллах шаардлагатайг онцоллоо.
Уулзалтын төгсгөлд төрийн байгууллагуудын удирдлагуудад аймгийн Засаг даргын “Илгээлт” бичгийг, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн 5 жилийн Үндсэн чиглэл, “Стандарттай Ховд” хөтөлбөрүүдийн хэвлэмэл эмхэтгэлийн хамт гардуулан өглөө.