2-р сарын 3-наас эхлэн архи, хатуулаг ихтэй согтууруулах ундаа худалдах цагийн хуваарийг 10:00-18:00 цаг байхаар тогтоолоо

May be an image of textv

Аймгийн хэмжээнд хатуулаг багатай согтууруулах ундаа худалдаалах, түүгээр үйлчлэх цагийн хуваарийг 3-р сарын 31-нийг хүртэл 09:00-22:00 цаг байхаар тогтоож, мэргэжлийн байгууллагууд хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна. 
Тэгвэл 2-р сарын 3-наас эхлэн архи, хатуулаг ихтэй согтууруулах ундаа худалдах цагийн хуваарийг 10:00-18:00 цаг байхаар тогтоолоо.

ВИДЕО:Т.Жаргалсайхан Ховд аймгийн Засаг даргын орлогч


Ховд аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөлтэй 352, үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй 54, нийт 406 аж ахуйн нэгж байгаагаас Жаргалант суманд 201, Алтай суманд 13, Булган суманд 36, Буянт суманд 6, Дарви суманд 14, Дөргөн суманд 9, Дуут суманд 9, Зэрэг суманд 12, Манхан суманд 20, Мөнххайрхан суманд 9, Мөст суманд 11, Мянгад суманд 3, Үенч суманд 21, Цэцэг суманд 23, Чандмань суманд 7, Ховд суманд 7, Эрдэнэбүрэн суманд 4 байна.
Жаргалант сумын тухайд Алагтолгой багт 12, Баатархайрхан багт 21, Бичигт багт 12, Бугат багт 15, Буянт багт 24, Жаргалан багт 32, Магсаржав багт 21, Наран багт 13, Рашаант багт 8, Тахилт багт 8, Хайрхан багт 11, Цамбагарав багт 18 цэг байна.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ