ЗГХЭГ-аас Төрийн албан хаагчдын сургалт зохион байгууллаа

May be an image of 4 people, people standing and people sitting

Монгол Улсын ЗГХЭГ-аас өнөөдөр /2021.01.28/ яамд болон зарим агентлаг, аймаг, нийслэлийн ЗДТГ-ын Төрийн захиргаа, Бодлого төлөвлөлт, Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн албан хаагчдийг хамруулан цахим сургалт зохион байгууллаа. Тус сургалтад Ховд аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагууд, 17 сумын ЗДТГ-ын холбогдох албаны хүмүүс мөн оролцлоо.
Сургалтаар Засгийн газрын 2020 оны 206, 216, 217, 218 дугаар тогтоолоор шинэчлэн баталсан журмууд болон Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргын 100 дугаар тогтоолоор баталсан аргачлал, загварыг танилцуулав. 
Тодруулвал, 
- байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах, батлах, хэрэгжилтийг хэрхэн хангах, 
- бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ хийхэд анхаарах зүйлс, 
- байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, тайлан гаргах журам,
- төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг хэрхэн үнэлэх зэрэг асуудлуудын талаар мэдээлэл, арга зүйгээр хангах сургалтыг явуулсан юм.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ