Энэ сарын 26-нд нийтийн тээврээр зорчиж Ховд аймагт ирсэн 160-аад иргэдээс дахин PCR-ийн шинжилгээ авна



Ховд аймаг энэ оны 01 дүгээр сарын 10-аас хойш халдвартай бүс буюу нийслэл Улаанбаатар хотоос ирсэн 350 орчим иргэнийг гэрийн ажиглалтаар хянажээ. Үүний 160 нь 01 дүгээр сарын 26-нд Ховд аймагт нийтийн тээврээр ирсэн иргэд юм. Тэд халдвартай бүсээс ирэхдээ PCR-ийн шинжилгээ өгч, аймагруу нэвтрэхдээ Дарви сумын хяналтын пост дээр дахин түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч сөрөг гарсан. Гэхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу тэдгээр иргэдээс дахин PCR-ийн шинжилгээг авахаар боллоо. Өнөөдөр /2021.01.27/ Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Зооноз өвчин судлалын төв, сум, өрхийн эрүүл мэндийн төвөөс бүрдсэн ажлын 3 хэсэг гарч УБ хотоос нийтийн тээврээр зорчиж энэ сарын 26-нд Ховд аймагт ирсэн иргэдээс авч дуусгана. Шинжилгээний хариу маргааш гарна гэж Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт ярьлаа.

ВИДЕО:Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа Б.Алтанбадралт



Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр халдвартай 2 иргэнтэй хамт нэг автобусанд сууж ирсэн 2 иргэнийг эрүүл мэндийн зайлшгүй шалтгаантай учраас Дарви суманд тусгаарлан ажиглахаар шийдвэрлэсэн байна. Тус сумын постод үүрэг гүйцэтгэж ажилласан мэргэжлийн байгууллагын албан хаагчдын мөн 7 хоногийн тусгаарлалтад оруулж, гэрийн ажиглалтад байгаа иргэдийг 14 хоногийн хугацаанд нь GPS програм ашиглан давхар хяналт тавихаар болжээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ