Коронавирусний халдвартай 2 иргэн, тухайн автобусаар ирсэн иргэдийг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар хотруу тээвэрлэлээ



Энэ сарын 26-нд нийтийн тээврээр Ховд аймагруу зорчиж байсан 2 иргэнээс Коронавирусний халдвар илэрсэн. Эдгээр иргэд 01 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод шинжилгээ өгч хариу нь сөрөг гарсан учраас 25-ны автобусанд сууж Ховд аймгийг зорьсон  байна. Болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж Ховд аймаг Дарви сумын Хяналтын пост дээр хүн нэг бүрээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч улмаар PCR-ийн шинжилгээгээр баталгаажжээ. Халдвартай болон хавьтагч иргэд, автобусын жолоочийг Дарви суман дээр тусгаарлаж байсан байна. Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж Улсын Онцгой онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу, Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-тэй зөвшилцөн тэдгээр иргэдийг энэ өглөө Дарви сумаас тусгай машинаар,  гаргасан маршрутын дагуу аймгийн Нисэх онгоцны буудал руу авч ирж  Улаанбаатар хот ХӨСҮТ-рүү Хүннү эйр авиа компанийн тусгай үүргийн онгоцоор журмын дагуу тээвэрлэх ажлыг зохион байгууллаа. 

ВИДЕО:

 






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ