-Аргын тооллын 9 сарын 5. Бямба (Санчир) гараг (2020)
-Билгийн тооллын 18, цагаагчин гахай, дэлгэрүүлэгч-26 од, суудал огторгуй, мэнгэ 8 цагаан, идэрийн барилдлагатай өдөр. Дашням, сарын цээр, овоо тахих өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:15-19:24.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Туулай, хонь, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
- Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.