ОНЦЛОХ АЖИЛ-14 ХОВД ЭКО ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР”-ийн барилга угсралтын ажлыг эхлүүлэв



Улиран өнгөрч буй "Урвуулагч" хэмээх шороон Гахай жил Ховдчуудын хувьд амжилт ололт, бүтээн байгуулалтаар дүүрэн, хөгжлийн олон чухал ажлууд гараанаас хөдөлсөн түүхэн жил болон өнгөрч байна. Хавартаа хур, бороо элбэгтэй, зундаа дэлгэр, намартаа налгар байж, хүн, малын зоо тэнийсэн сайхан жил боллоо. Малчид буянт мал сүргээ таван төрөл дээр нь өсгөн Ховд аймаг 3,0 сая гаруй толгой малтай боллоо. Жилээс жилд хүн амын тоо өсөн нэмэгдэж нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 410,0 тэрбум төгрөгт хүрч, аймгийн төсөвт 12,0 тэрбум төгрөгийн орлого бүрдүүллээ.

2019 онд Улсын болон орон нутгийн төсвийн 60 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэжээ. Мөн ард иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлэх, өрхийн болон жижиг дунд бизнесийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийг ажилтай, орлоготой болгох орчин нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажилласан байна. Ингээд "Урвуулагч" хэмээх шороон Гахай жилийн "ОНЦЛОХ АЖИЛ"-ыг цувралаар хүргэж байна.


“ХОВД ЭКО ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР”-ИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭВ



Жилдээ 300,000 тн цемент үйлдвэрлэж, баруун бүсийн аймгуудын цементийн хэрэгцээг бүрэн хангах хүчин чадалтай “ХОВД ЭКО ЦЕМЕНТИЙН ҮЙЛДВЭР”-ийг Буянт сумын нутаг “Шохойтын бэл” хэмээх газар байгуулахаар барилга угсралтын ажлыг нь эхлүүллээ.

ВИДЕО:





250 хүний байнгын ажлын байр бий болгох тус үйлдвэр байгуулагдсанаар барилгын гол түүхий эд болох цементийн үнийг 2 дахин бууруулах, шинээр баригдаж буй барилга, орон сууцны үнийг 30-40 хувиар бууруулах боломж бүрдэнэ. Мөн барилгын материалын жижиг үйлдвэрүүд хөгжиж, барилгын материалын үнэ буурах юм.





Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ