Жаргалант сумын Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс "Нэг иргэн-Нэг ном" аян өрнүүлж байна



Ховд аймгийн Жаргалант сумын Эмэгтэйчүүдийн зөвлөл санаачлан 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр  хүртэлх  хугацаанд “Нэг иргэн- Нэг ном” хандивын аян  зохион байгуулж байна. 
Иймээс аяны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэд олон нийтэд хүргэх үүднээс Жаргалант сумын эмэгтэйчүүдийн зөвлөлийн зарим гишүүд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. 

ВИДЕО:



Хүүхэд багачууд болон  иргэдийн  танин мэдэх, номтой нөхөрлөх, номыг эрхэмлэн дээдлэх  үзлийг төлөвшүүлэх, хандиваар цугларсан номыг  хэрэгцээтэй хүнд нь 1000-2000 төгрөгөөр борлуулахад энэхүү аяны  зорилго чиглэж буй. Ингэснээр 2020 онд болох Хүн төрөлхтний спортын их наадам-Олимпд Ховд аймгаас оролцох тамирчдад дэмжлэг үзүүлэх аж. 
Аяны хүрээнд 10 дугаар сарын 27-ны өдөр  10:00-16:00 цагт  аймгийн Биеийн тамир, спортын газарт “Номын  үзэсгэлэн худалдаа” зохион байгуулах  тул Ховдчууд та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна. 





<
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ