-Аргын тооллын 10 сарын 14. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /



-Аргын тооллын 10 сарын 14. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 16, хөх бич, шийдэм-0 од, суудал ус, мэнгэ 2 хар, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:08-18:07.​
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул өвчин тусах муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хулгана, луу, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Анд нөхөр бололцох, газрын ам нээх зөөлөн үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, бэрийн үйл, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эхэлж ном сонсох, эд юм өгөх, замд гарах, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ