-Аргын тооллын 8 сарын 22. Пүрэв (Бархасвад) гараг/ 2019 /



-Аргын тооллын 8 сарын 22. Пүрэв (Бархасвад) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 22, цагаагчин туулай, гоё хүүхэн-1 од, суудал хий, мэнгэ 1 цагаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:55-19:53.​
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулбал эд, идээ элбэгших эрхэм сайн. Гэвч тахиа, үхэр, луу, хонь, нохой, бич жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Гахай, туулай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, үхэр, хонь, луу, нохой жилтнээ сөрөг муу.
-Тариалан тарих, сургуульд сурах, ном хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, төрөх, буяны үйл, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, үхэр хонь малтай холбогдох үйл, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй үйлд сайн. Хот суурин, байшин эхлэн барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийх, үзмэр үзэх, хурим хийх, газар хөндөх, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ