-Аргын тооллын 9 сарын 17. Даваа (Сумьяа) гараг / 2018 /



-Аргын тооллын 9 сарын 17. Даваа (Сумьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 8, хар хулгана, онгоц-18 од, ус суудал, 7 улаан мэнгэ, рашааны барилдлагатай өдөр. Модон хохимой, лусын буулттай өдөр. Усанд эм орох.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:31-19:01.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул модон хохимой өдөр тул цээрлэвэл зохилтой.
-Бич, луу, хулгана, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ