-Аргын тооллын 9 сарын 15. Бямба (Санчир) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 6, цагаан нохой, гар од-16 од, төмөр суудал, 9 улаан мэнгэ, шидийн барилдлагатай өдөр. Усанд эм орох.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:28-19:05.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал өнгө зүс сайжрах маш сайн. Гэвч луу, гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Морь, бар, нохой, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
- Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Бэрийн үйл, ашиг тустай үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, эд, мал гадагш өгөхөд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.