-Аргын тооллын 8 сарын 25. Бямба (Санчир) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 14, шарагчин үхэр, тооно-22 од, уул суудал, 3 хөх мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:00-19:47.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд олох, төгс жаргалантай сайн. Гэвч хонь, гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Могой, тахиа, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Хувраг тойн болох, мал худалдах, хот балгадын үйл, замд явах, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, хот байшин барих, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, бэрийн үйл, ном номлох, сонсох, үр тарихад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.