-Аргын тооллын 8 сарын 22. Лхагва (Буд) гараг / 2018 /



-Аргын тооллын 8 сарын 22. Лхагва (Буд) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 11, улаан нохой, суулга-19 од, төмөр суудал, 6 цагаан мэнгэ, рашааны барилдлагатай өдөр. 
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:56-19:53.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал оюун, билиг хурц болох маш сайн. Гэвч луу, могой, морь, хонь жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Бар, нохой, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хурим, наадам тэргүүтэн дэлгэрүүлэх үйл, эд юм бүтээх, бичиг зурхай зурах, ураг садан болох, сүмийн тахил тахилга засах, өөрийн амьдралд тустай ажил хийх, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, ном заалгах, бурханд залбирах, ан гөрөө хийх, насны хүчийг арвижуулах, эм найруулах, усан засал, худалдаа наймаа үүсгэх зэрэг дэлгэрүүлэх үйлсэд сайн. Бэрийн үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, хатуу үйлд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ