-Аргын тооллын 5 сарын 5. Бямба (Санчир) гараг / 2018 /
-Билгийн тооллын 20, улаагчин тахиа, суулга-19 од, суудал уул, мэнгэ 7 улаан, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:28-20:09.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өлсөж, ундаасах тул цээрлэвэл зохилтой.
-Могой, үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
Дэлгэрүүлэх үйл бүгдэд сайн. Насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, хот байшин барих, мэргэ төлгө тавих, эм найруулах, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, гэр бүл бололцох, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, замд явахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар.