-Аргын тооллын 4 сарын 10. Мягмар (Ангараг) гараг/ 2018 /



-Аргын тооллын 4 сарын 10. Мягмар (Ангараг) гараг/ 2018 /
--Билгийн тооллын 25, хар бич, яруу эгшигт-21 од, суудал ус, мэнгэ 5 шар, түлэхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:13-19:34. 
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улайцах муу цээрлэвэл зохилтой.
-Хулгана, луу, морь, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, тахиа, бич жилтнээ сөрөг муу.
Тариалан тарих, дайнд ялах, дайсан дарах, номхтгох, цэргийн ба догшин үйл хэрэг, худалдаа хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах ажил, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, боол шүтүүлэхэд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ