-Аргын тооллын 3 сарын 10. Бямба (Санчир) гараг / 2018 /



-Аргын тооллын 3 сарын 10. Бямба (Санчир) гараг / 2018 /
--Билгийн тооллын 24, цагаагчин үхэр, суудал уул, мэнгэ 9 улаан, онгоц-18 од, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:16-18:49. 
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул билгийн өдөр нь муу өвчин эмгэг тусах цээрлэ.
-Могой, тахиа, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, анд нөхөр болох, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, хот байшин барих, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, бэрийн үйл, равнай үйлдэхэд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ