-Аргын тооллын 3 сарын 4. Ням (Адьяа) гараг/ 2018/
-Билгийн тооллын 18, хөхөгчин хонь, суудал хий, мэнгэ 6 цагаан, тугчин-12 од, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Няммэши барилдлагатай.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:28-18:40.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул эд, малын гарлагатай муу болой.
-Туулай, гахай, хонь, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
Хөрөнгө оруулах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, бэрийн үйл, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эрдэм ном сургах, лам болох, равнай үйлдэх, буяны үйл, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, барилга барих, мал гадагш өгөх, ажилчин авах, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэх, замд явах муу.
Зурхайч лам Д.Цогтбаатар,