ГАХАЙ жилтний зурлага ШОРООН НОХОЙ жилд 2018 онд



НИЙТЛЭГ ТӨЛӨВ:
Сүлд нь маш дорой. Хийморь лүндаа сайн. Ажил төрөл бүтэмжтэй. Атаа жөтөө, хар цагаан хэл үг ихтэй. Эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Сэтгэлээр унах энэлэх, биед шарх гарах шалтгаан буй. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Мандал өргүүл.

ШИНИЙН НЭГЭНД МӨР ГАРГАХ. 2018.02.16.

-«ШОРООН» суудалд суусан хүн–«Буян хишиг барьсан» тул сайн. Тэр жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү авагтун. Алт мөнгө, зэс, төмөр авахгүй байх. Улаан хонины мах идэхгүй, чоно барьсан малын мах идэхгүй, бэлэвсэн эмгэний идээнд хүрэхгүй байх хэрэгтэй. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эмэгтэй: 1935, 1959, 1983, 2007.
Мөрөө гаргахдаа – “ Ум бадма дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, баруун (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо, шавар зүүн зүгт хаяж, шавар эсвэл гурилаар «хонины толгой» хийн баруун урьд зүгт газарт булаад, баруун урьд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Саейнинбо уншуул, «Сац» 1000 дэлс. Газар усаа тахь.

-«ОГТОРГУЙ» суудалд суусан хүн–«Уут барьсан» тул маш муу. Тэр жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэх, зэс, төмөр, хуримын эд авах, шинэ гэр барих, эвдэрхий гэрийг сэлбэхийг цээрлэ. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Өндөр газар явахаас цээрлэ. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй: 1935, 1959, 1983, 2007.
Мөрөө гаргахдаа –“ Ум пагма дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн хойд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, цаас зүүн зүгт хаяж, гурилаар «нохойн толгой» хийн баруун хойд зүгт газарт булаад, баруун хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Сундуй, Алтангэрэл, Намхайнинбо, 13 сан уншуул.

-«УУЛ» суудалд суусан хүн–«Гангар (шаазан) барьсан» тул муу. Тэр жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, зэрэг өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эмэгтэй: 1923, 1947, 1971, 1995.
Мөрөө гаргахдаа – “ Ум будда дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, баруун (эмийн) зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо өмнө зүгт хаяж, гурилаар «үхрийн толгой» хийн зүүн хойд зүгт газарт булаад, зүүн хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан уншуул. Шүтдэг газар орноо тахь.

-«ХИЙ» суудалд суусан хүн–«Шөргүүл барьсан» тул муу. Тэр жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Хайнагийн мах, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжилж байх шаардлагатай. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй: 1923, 1947, 1971, 1995.
Мөрөө гаргахдаа – “ Ум базар пад дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, урьд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, цаас хийсгэн баруун хойд зүгт хаяж, гурилаар “лууны толгой” хийн зүүн урд зүгт газарт булаад, зүүн урьд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Сундуй, Цагаан шүхэрт уншуул. Суварга босго. Тахилгатай газар орныг тахь.

----------------------------

-1923 он. Усан гахай: Нас нь: 96. Эрүүл мэнд, буян хишиг нь маш дорой болой.

-Эр нь: Хийд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Улай үзэх, шар өнгийн эд авах, хайнагийн, ангийн мах идэхийг цээрлэ. Морь өшиглөх, үхэр тийрэх, нохой зуух гэмтэй. Яр шарх, цусны өвчин, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхаар. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Логар/цагаан жил/, Нашидүрсүм, Ланчиг дором, Амин золиг гаргуул. Ангараг гарагийг (билгийн-29)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав. Дөрвөн ламд гүнцэг өргө6

-Эм нь: Ууланд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал нохой. Бохир идээ ундаа хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөх, гудас дэвсгэр авахыг цээрлэ. Хавдар, бөөр, ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх өвчнөөс сэргийл. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхааралтай бай. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Логар/цагаан жил/, Нашидүрсүм, Ланчиг дором. Раху гарагийг (шинийн-8)-нд сар бүр тахивал сайн. . Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саейнинбуу, Лүмбэнгарав. ъЦацъ талби, суварга сэргэ.

-------------------------

-1935 он. Модон гахай: Нас нь: 84. Эрүүл мэнд, буян хишиг нь маш сайн.

-Эр нь: Огторуйд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Ариун бус, хурим, оршуулгын идээ, шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэхийг цээрлэ. Хэрүүл, тэмцэл, өш хонзонгоос хол яв. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой өвдөх, нүдний өвчин, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Өндөр газар явахыг цээрлэ. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Логар/цагаан жил/. Буд гарагийг (билгийн-3)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав.

-Эм нь: Шороонд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр нохой. Эмгэн хүний малгай, шавар эдлэл, бэлэвсэн эмгэний идээнд хүрэхийг цээрлэ. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Хавдар, бөөрний өвчин хүрч болзошгүй. Лус савдаг, газар, усны эзний хорлолоос болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Логар/цагаан жил/, Суудлын/харш/. Бархасвадь гарагийг (билгийн-25)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саейнинбуу, Лүмбэнгарав.

---------------------

-1947 он. Гал гахай: Нас нь: 72. Эрүүл мэнд, буян хишиг нь маш дорой болой.

-Эр нь: Хийд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Хар, шар өнгийн эд авах, хайнагийн, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ, харанхуй шөнөөр явахаас сэргийл. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчин, осол гарч магадгүй. Хавар, намрын цагаар анхаар. Салхи шуурганаас болгоомжил, салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Логар/цагаан жил/, Нашидүрсүм, Гүмэг/жилийн/, Ланчиг дором. Бархасвадь гарагийг (билгийн-25)-нд сар бүр тахивал сайн. . Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав

-Эм нь: Ууланд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон нохой. Хурим, оршуулгын идээ, бохир идээ ундаа хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөх, гудас дэвсгэр авахыг цээрлэ. Тархи, толгой, нүд, ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, зэрэг өвчнөөс сэрэмжил. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаар. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Логар/цагаан жил/, Нашидүрсүм, Гүмэг/жилийн/, Ланчиг дором. Буд гарагийг (билгийн-3)-нд сар бүр тахивал сайн. . Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, . Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав, Саейнинбуу, Лүмбэнгарав.

-------------------------

-1959 он. Шороон гахай: Нас нь: 60. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Шүтээнд шар тос, хөвөн, шүдэнз, будаа, гурил өргө.

-Эр нь: Огторуйд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэх, улай үзэх, ууланд авирах, зэс, төмөр, хуримын эд авах, шинэ гэр барих, эвдэрхий гэрийг сэлбэхийг цээрлэ. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл толгой өвдөх, яр шарх, цусны өвчин, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Логар/цагаан жил/, Ланчиг дором, Амин золиг гаргуул. Ангараг гарагийг (билгийн-29)-нд сар бүр тахивал сайн. . Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав. Дөрвөн ламд гүнцэг өргө.

-Эм нь: Шороонд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон нохой, урвасан жил Шороон нохой. Эмгэн хүний малгай, шавар эдлэл, алт, мөнгө, зэс авах, газар шороо, чоно барьсан малын мах идэх, бэлэвсэн эмгэний идээнд хүрэхийг цээрлэ. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Хавдар, бөөрний өвчин хүрч болзошгүй. Лус савдаг, газар, усны эзний хорлолоос болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Логар/цагаан жил/, Суудал/харш/, Ланчиг дором. Раху гарагийг (шинийн-8)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саейнинбуу, Лүмбэнгарав. ъЦацъ талби, суварга сэргэ.

----------------------------

-1971 он. Төмөр гахай: Нас нь: 48. Эрүүл мэнд, буян хишиг нь маш сайн.

-Эр нь: Хийд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Ариун бус, бузар, хурим, оршуулгын идээ, шар өнгийн эд авах, хэрүүл маргаан хийх, хайнагийн мах, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих дүлийрэх, тархи, толгой, нүдний, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхаар. Салхи шуурганаас болгоомжил. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Логар/цагаан жил/, Нашидүрсүм. Буд гарагийг (билгийн-3)-нд сар бүр тахивал сайн. . Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав. ъЦацъ талби, суварга сэргэ.

-Эм нь: Ууланд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан нохой. Газар шороо, бохир идээ ундаа хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөх, гудас дэвсгэр авахыг цээрлэ. Хавдар, бөөр, ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх өвчнөөс сэрэмжил. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхааралтай бай. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Логар/цагаан жил/, Нашидүрсүм. Бархасвадь гарагийг (билгийн-25)-нд сар бүр тахивал сайн. . Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саейнинбуу, Лүмбэнгарав. ъЦацъ талби, суварга сэргэ.

--------------------

-1983 он. Усан гахай: Нас нь: 36. Эрүүл мэнд, буян хишиг нь маш дорой болой.

-Эр нь: Огторуйд суусан, 2 хар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Хар, шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэх, зэс, төмөр, хуримын эд авах, шинэ гэр барих, эвдэрхий гэрийг сэлбэхийг цээрлэ. Өндөр газар, харанхуй шөнөөр явахаас сэргийл. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл толгой өвдөх, нойр муудах, гэнэтийн осол гарч магадгүй. Газар хөлдөх цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Логар/цагаан жил/, Гүмэг, Ланчиг дором. Бархасвадь гарагийг (билгийн-25)-нд сар бүр тахивал сайн. . Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав.

-Эм нь: Шороонд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал нохой. Ариун бус, бузар, хурим, оршуулгын идээ идэх, үхэгсдийн үйл, эмгэний малгай авах, шавар эдлэл авах, алт, мөнгө, зэс, төмөр авахыг цээрлэ. Бэлэвсэн эмгэний идээнд хүрэхгүй байх хэрэгтэй. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Тархи, толгой, нүдний өвчнөөс сэргийл. Хэрүүл, тэмцэл, өш хонзонгоос хол яв. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Логар/цагаан жил/, Гүмэг, Суудал/харш/, Ланчиг дором. Буд гарагийг (билгийн-3)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саейнинбуу, Лүмбэнгарав.

---------------------------

-1995 он. Модон гахай: Нас нь: 24. Эрүүл мэнд, буян хишиг нь маш сайн.

-Эр нь: Хийд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Улай үзэх, ууланд авирах, шар өнгийн эд авах, хэрүүл маргаан хийх, хайнагийн, ангийн мах идэхийг цээрлэ. Морь өшиглөх, үхэр тийрэх, нохой зуух гэмтэй. Яр шарх, цусны өвчин, чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхаар. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Логар/цагаан жил/, Нашидүрсүм. Ангараг гарагийг (билгийн-29)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав. Дөрвөн ламд гүнцэг өргө.

-Эм нь: Ууланд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр нохой. Газар шороо, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөх, гудас дэвсгэр авахыг цээрлэ. Хавдар, бөөр, ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх өвчнөөс сэрэмжил. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхааралтай бай. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Логар/цагаан жил/, Нашидүрсүм. Раху гарагийг (шинийн-8)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саейнинбуу, Лүмбэнгарав. ъЦацъ талби, суварга сэргэ.

----------------------------

-2007 он. Гал гахай: Нас нь: 12. Эрүүл мэнд, буян хишиг нь маш дорой болой.

-Эр нь: Огторуйд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Ариун бус, хурим, оршуулгын идээ, шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэхийг цээрлэ. Хэрүүл, тэмцэл, өш хонзонгоос хол яв. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой өвдөх, нүдний өвчин, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Өндөр газар явахыг цээрлэ. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Логар/цагаан жил/, Ланчиг дором. Буд гарагийг (билгийн-3)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав.

-Эм нь: Шороонд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон нохой. Эмгэн хүний малгай, шавар эдлэл авахыг цээрлэ. Хавдар, бөөрний өвчин хүрч болзошгүй. Лус савдаг, газар, усны эзний хорлолоос болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Засал нь: Сүлд дуудуул, Суудлын өнцөг, Логар/цагаан жил/, Ланчиг дором. Бархасвадь гарагийг (билгийн-25)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саейнинбуу, Лүмбэнгарав.
Зурхайч лам Д.Цогтбаатар. 96616668
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ