НОХОЙ жилтний зурлага ШОРООН жилд 2018 онд



НИЙТЛЭГ ТӨЛӨВ:
Сүлд, хийморь лүндаа нь дорой болой. Ажил төрөл барцад саадтай. Атаа жөтөө, хар цагаан хэл үг дунд зэрэг. Үхэгсдийн үйл, хурим найрыг цээрлэж, зайлшгүй үед цээр гарга. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Мандал өргүүл.

ШИНИЙН НЭГЭНД МӨР ГАРГАХ. 2018.02.16.

-«ГАЛ» суудалд суусан хүн-«Хадуур барьсан» тул маш сайн. Тэр жилдээ улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Ад, албины хорлол болох магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй: 1922, 1946, 1970, 1994, 2018
Эмэгтэй: 1934, 1958, 1982, 2006.
Мөрөө гаргахдаа – “ Ум базар пад дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн урьд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, гал гаргаж зүүн хойт зүгт хаяж, шавар юмуу гурилаар «морины толгой» хийн урьд зүгт газарт булаад, урьд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Сундуй, Цэнд уншуул.

-«УС» суудалд суусан хүн–«Түлхүүр барьсан» тул маш сайн. Тэр жилдээ шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Хулгайн мах идэхгүй. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй: 1934, 1958, 1982, 2006.
Эмэгтэй: 1922, 1946, 1970, 1994, 2018.
Мөрөө гаргахдаа – “ Ум гарма дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, урд (эмийн) зүгт зүгээ гаргаад, баруун зүгт ус асгаж алхлан, гурилаар “гахайн толгой” хийн хойд зүгт газарт булаад, хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал - Лүмбүмгарав, Лүйвангон, Шавдаг дором уншуул, Газар усаа тахь.

---------------------------------------

-1922 он. Усан нохой: Нас нь: 97. Эрүүл мэнд, буян хишиг нь маш дорой болой.

-Эр нь: Галд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бич. Газар шороо, дарханы үйл, улаан өнгийн эдийг цээрлэ. Унаа унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Толгой ба цээжин биеэ элдэв өвчин, бөөр, хавдар өвчинд өртөх гэмтэй. Зун, намрын цагт сэрэмжил. Ад, албины хорлол болох магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Рангэг/жил орсны засал/, Мэнгэ/3 хөх/, Гүмэг, Огторгуйн үүд/суудлын/ хаалга, Ланчиг дором. Жидү гарагийг (билгийн-18)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Галын сан. ъЦацъ талби, суварга сэргэ.

-Эм нь: Усанд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон морь. Хурим найрын идээ, ариун бусаар бузартах, шар, хар өнгийн эд авах, худ ураг бололцохыг цээрлэ. Хижиг өвчин, гараг адаар хорлогдох, бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Рангэг/жил орсны засал/, Мэнгэ/6цагаан/, Гүмэг, Ланчиг дором. Адьяа гарагийг (билгийн-27)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Лусын сан, Лүмбэнгарав. Нялхас хүүхдэд өглөг өг.

-----------------------------

-1934 он. Модон нохой: Нас нь: 85. Эрүүл мэнд, буян хишиг нь маш сайн.

-Эр нь: Усанд суусан, 8 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бич. Ариун бус зүйл, бэлбэсний, үхэгсдийн идээ, шар, хар өнгийн эд авах, гахай, загас, хулгайн мах идэх, худ ураг бололцохыг цээрлэ. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Рангэг/жил орсны засал/. Сугар гарагийг (шинийн-15)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Лусын сан, Лүмбэнгарав. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл.

-Эм нь: Галд суусан, 8 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон морь. Ариун бус зүйл, бэлбэсний идээ унд, улаан өнгийн эд авахыг цээрлэнэ. Унаа унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Зун, намрын цагт сэрэмжил. Ад, албины хорлол болох магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Рангэг/жил орсны засал/, Огторгуйн үүд/суудлын/ хаалга. Сумьяа гарагийг (билгийн-26)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Галын сан. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл.

-------------------------

-1946 он. Гал нохой: Нас нь: 73. Эрүүл мэнд, буян хишиг нь маш дорой болой.

-Эр нь: Галд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бич. Улайны газар явах, бусдын хуучин эд хувцас авах, улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөх гэмтэй. Зун, намрын цагт сэрэмжил. Эд, малын гарлага гарах. Ад, албины хорлол болох магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Рангэг/жил орсны засал/, Гүмэг, Мэнгэ/9 улаан/, Огторгуйн үүд/суудлын/ хаалга, Ланчиг дором. Раху гарагийг (шинийн-8)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Галын сан.

-Эм нь: Усанд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан морь. Хурим найрын идээ, ариун бусаар бузартах, шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Хулгайн мах идэхгүй. Худ ураг бололцохыг цээрлэ. Хижиг өвчин, гараг адаар хорлогдох, бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Рангэг/жил орсны засал/, Гүмэг, Мэнгэ/6 цагаан/, Ланчиг дором. Жидү гарагийг (билгийн-18)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Лусын сан, Лүмбэнгарав. Нялхас хүүхдэд өглөг өг.

--------------------

-1958 он. Шороон нохой: Нас нь: 61. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Шүтээнд шар тос, хөвөн, шүдэнз, будаа, гурил өргө.

-Эр нь: Усанд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бич. Газар шороо, дарханы үйл, шар, хар өнгийн эд авах, гахай, загас, хулгайн мах идэх, худ ураг бололцохыг цээрлэ. Хавдар, бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Рангэг/жил орсны засал/, Мэнгэ/3 хөх/, Ланчиг дором. Жидү гарагийг (билгийн-18)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Лусын сан, Лүмбэнгарав. ъЦацъ талби, суварга сэргэ.

-Эм нь: Галд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал морь. Хурим найрын идээ, ариун бусаар бузартах, улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв өвчин, ад албины хорлолоос сэргийл. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Рангэг/жил орсны засал/, Мэнгэ/6 цагаан/, Огторгуйн үүд/суудлын/ хаалга, Ланчиг дором. Адьяа гарагийг (билгийн-27)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Галын сан. Нялхас хүүхдэд өглөг өг.

---------------------------

-1970 он. Төмөр нохой: Нас нь: 49. Эрүүл мэнд, буян хишиг нь маш сайн.

-Эр нь: Галд суусан, 8 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бич. Ариун бус зүйл, бэлбэсний идээ унд, улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөх гэмтэй. Зун, намрын цагт сэрэмжил. Ад, албины хорлол болох магадлалтай. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Рангэг/жил орсны засал/, Гүмэг, Огторгуйн үүд/суудлын/ хаалга. Сугар гарагийг (шинийн-15)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Галын сан.

-Эм нь: Усанд суусан, 8 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр морь. Ариун бус зүйл, бэлбэсний, үхэгсдийн идээ, шар, хар өнгийн эд авах, гахай, загас, худ ураг бололцохыг цээрлэ. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Гүмэг, Рангэг/жил орсны засал/. Сумьяа гарагийг (билгийн-26)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Лусын сан, Лүмбэнгарав.

---------------------------

-1982 он. Усан нохой: Нас нь: 37. Эрүүл мэнд, буян хишиг нь маш дорой болой.

-Эр нь: Усанд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бич. Шар, хар өнгийн эд авах, гахай, загас, хулгайн мах идэх, улайны газар явах, бусдын хуучин эд хувцас авах, худ ураг бололцохыг цээрлэ. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Лус савдаг, усны аюулд өртөх гэмтэй. Эд, малын гарлагатай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Рангэг/жил орсны засал/, Мэнгэ/9 улаан/, Ланчиг дором. Раху гарагийг (шинийн-8)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Лусын сан, Лүмбэнгарав.

-Эм нь: Галд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон морь. Хурим найрын идээ, ариун бусаар бузартах, улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв өвчин, ад албины хорлолоос сэргийл. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Рангэг/жил орсны засал/, Мэнгэ/6 цагаан/, Огторгуйн үүд/суудлын/ хаалга, Ланчиг дором. Жидү гарагийг (билгийн-18)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Галын сан. Нялхас хүүхдэд өглөг өг.

---------------------

-1994 он. Модон нохой: Нас нь: 25. Эрүүл мэнд, буян хишиг нь маш сайн.

-Эр нь: Галд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бич. Газар шороо, дарханы үйл, улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Толгой ба цээжин биеэ элдэв өвчин, бөөр, хавдар өвчинд өртөхөөс болгоомжил. Зун, намрын цагт сэрэмжил. Ад, албины хорлол болох магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Рангэг/жил орсны засал/, Мэнгэ/3 хөх/, Гүмэг, Огторгуйн үүд хаалга. Жидү гарагийг (билгийн-18)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Галын сан. ъЦацъ талби, суварга сэргэ.

-Эм нь: Усанд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон морь. Хурим найрын идээ, ариун бусаар бузартах, шар, хар өнгийн эд авах, гахай, загас, хулгайн мах идэх, худ ураг бололцохыг цээрлэ. Хижиг өвчин, гараг адаар хорлогдох, бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Рангэг/жил орсны засал/, Мэнгэ/6 цагаан/, Гүмэг. Адьяа гарагийг (билгийн-27)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Лусын сан, Лүмбэнгарав. Нялхас хүүхдэд өглөг өг.

-------------------------

-2006 он. Гал нохой: 13. Эрүүл мэнд, буян хишиг нь маш дорой болой.

-Эр нь: Усанд суусан, 8 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бич. Ариун бус зүйл, бэлбэсний, үхэгсдийн идээ, шар, хар өнгийн хувцас авах, гахай, загас, хулгайн мах идэхийг цээрлэ. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Рангэг/жил орсны засал/, Ланчиг дором. Сугар гарагийг (шинийн-15)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Лусын сан, Лүмбэнгарав.

-Эм нь: Галд суусан, 8 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан морь. Ариун бус зүйл, бэлбэсний идээ унд, улаан өнгийн хувцас авахыг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөх гэмтэй. Зун, намрын цагт сэрэмжил. Ад, албины хорлол болох магадлалтай. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Рангэг/жил орсны засал/, Огторгуйн үүд/суудлын/ хаалга, Ланчиг дором. Сумьяа гарагийг (билгийн-26)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Галын сан.

---------------------------------

-2018 он. Шороон нохой: Нас нь: 1. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Шүтээнд шар тос, хөвөн, шүдэнз, будаа, гурил өргө.

-Эр нь: Галд суусан, 9 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бич. Хүүхдүүд маш сайн. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Рангэг/жил орсны засал/. Раху гарагийг (шинийн-8)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Цагаан дарь эх, Ногоон дарь эх, Манал, Загдзүсэм, Цэнд, Банзрагч, Бумчин, Галын сан.

-Эм нь: Усанд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал морь. Хүүхдүүд маш сайн. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Сүлд дуудуул, Рангэг/жил орсны засал/. Жидү гарагийг (билгийн-18)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Цагаан дарь эх, Ногоон дарь эх, Манал, Загдзүсэм, Цэнд, Банзрагч, Бумчин, Лусын сан, Лүмбэнгарав.
Зурхайч лам Д. Цогтбаатар. 96616668
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ