ТАХИА жилтний зурлага ШОРООН НОХОЙ жилд 2018 онд



НИЙТЛЭГ ТӨЛӨВ:
Сүлд, хийморь лүндаа нь маш сайн. Ажил төрлийн бүтэмж сайн. Хэрүүл тэмцэл, хэл ам; хулгай дээрэм ирэх тул зарга тэмцэл хийх; мөрийтэй тоглохыг тэвчвээс зохино. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Эм нь Яс тасрахын үүд нээгдсэн. Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Мандал өргүүл.

ШИНИЙН НЭГЭНД МӨР ГАРГАХ. 2018.02.16.

-«ШОРООН» суудалд суусан хүн–«Буян хишиг барьсан» тул сайн. Тэр жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү авагтун. Алт мөнгө, зэс, төмөр авахгүй байх. Улаан хонины мах идэхгүй, чоно барьсан малын мах идэхгүй, бэлэвсэн эмгэний идээнд хүрэхгүй байх хэрэгтэй. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй: 1921, 1945, 1969, 1993, 2017
Мөрөө гаргахдаа – “ Ум бадма дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, баруун (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо, шавар зүүн зүгт хаяж, шавар эсвэл гурилаар «хонины толгой» хийн баруун урьд зүгт газарт булаад, баруун урьд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Саейнинбо уншуул, «Сац» 1000 дэлс. Газар усаа тахь.

-«ОГТОРГУЙ» суудалд суусан хүн–«Уут барьсан» тул маш муу. Тэр жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэх, зэс, төмөр, хуримын эд авах, шинэ гэр барих, эвдэрхий гэрийг сэлбэхийг цээрлэ. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Өндөр газар явахаас цээрлэ. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эмэгтэй: 1921, 1945, 1969, 1993, 2017.
Мөрөө гаргахдаа –“ Ум пагма дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн хойд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, цаас зүүн зүгт хаяж, гурилаар «нохойн толгой» хийн баруун хойд зүгт газарт булаад, баруун хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Сундуй, Алтангэрэл, Намхайнинбо, 13 сан уншуул.

-«УУЛ» суудалд суусан хүн–«Гангар (шаазан) барьсан» тул муу. Тэр жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, зэрэг өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй: 1933, 1957, 1981, 2005.
Мөрөө гаргахдаа – “ Ум будда дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, баруун (эмийн) зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо өмнө зүгт хаяж, гурилаар «үхрийн толгой» хийн зүүн хойд зүгт газарт булаад, зүүн хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан уншуул. Шүтдэг газар орноо тахь.

-«ХИЙ» суудалд суусан хүн–«Шөргүүл барьсан» тул муу. Тэр жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Хайнагийн мах, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжилж байх шаардлагатай. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эмэгтэй: 1933, 1957, 1981, 2005.
Мөрөө гаргахдаа – “ Ум базар пад дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, урьд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, цаас хийсгэн баруун хойд зүгт хаяж, гурилаар “лууны толгой” хийн зүүн урд зүгт газарт булаад, зүүн урьд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Сундуй, Цагаан шүхэрт уншуул. Суварга босго. Тахилгатай газар орныг тахь.

--------------------------

-1921 он. Төмөр тахиа: Нас нь: 98. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Шүтээнд шар тос, хөвөн, шүдэнз, будаа, гурил өргө.

-Эр нь: Шороонд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Шавар эдлэл, алт, мөнгө, зэс, төмөр авах, оршуулгын үйл, дарханы үйл, улаан хонины мах, чоно барьсан малын мах идэх, бэлэвсэн эмгэний идээнд хүрэхийг цээрлэ. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Хавдар, бөөрний өвчин хүрч болзошгүй. Лус савдаг, газар, усны эзний хорлолоос болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Засал нь: Суудлын өнцөг, Огтогуйн үүд хаалга/суудлын/, Гогэг, Ланчиг дором. Сумьяа гарагийг (билгийн-26)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саейнинбуу, Лүмбэнгарав. ъЦацъ талби, суварга сэргэ.

-Эм нь: Огторгуйд суусан, 4 ногоон мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан морь. Өндөр газар явах, шар өнгийн эд, тарваганы мах идэхийг цээрлэ. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Лус савдаг, хэл амны хорлол, ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Суудлын өнцөг, Нашидүрсүм, Яс тасрахын үүд хаалга. Сугар гарагийг (шинийн-15)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав. Усан балин өргө.

-------------------------------

-1933 он. Усан тахиа: Нас нь: 86. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.

-Эр нь: Ууланд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Хурим, оршуулгын идээ, нойтон мод огтлох, хар малгай, хувцас авах, өмсөх, зэр зэвсэг, гудас дэвсгэр авахыг цээрлэ. Тархи, толгой, нүд, ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх өвчнөөс сэрэмжил. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаар. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Суудлын өнцөг, Мэнгэ/1 цагаан/, Нашидүрсүм, Гогэг. Адьяа гарагийг (билгийн-27)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саейнинбуу, Лүмбэнгарав.

-Эм нь: Хийд суусан, 8 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал морь. Ариун бус, бэлбэсний идээ унд, хайнагийн мах, шар өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхаар. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Суудлын өнцөг, Мэнгэ/8 цагаан/, Яс тасрахын үүд хаалга. Санчир гарагийг (билгийн-19)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл.

------------------------------

-1945 он. Модон тахиа: Нас нь: 74. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Шүтээнд шар тос, хөвөн, шүдэнз, будаа, гурил өргө.

-Эр нь: Шороонд суусан, 8 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл, ариун бус, бэлбэсний идээ унд, шавар эдлэл, алт мөнгө, зэс, төмөр авах, чоно барьсан малын мах идэх, бэлэвсэн эмгэний идээнд хүрэхийг цээрлэ. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Засал нь: Суудлын өнцөг, Огторгуйн үүд/суудлын/ хаалга, Ланчиг дором. Санчир гарагийг (билгийн-19)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саейнинбуу, Лүмбэнгарав. Тэнгэр сахиус хилэгнэх гэмтэй. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл.

-Эм нь: Огторгуйд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр морь. Шар өнгийн эд, тарваганы мах идэх, зэс, төмөр авахыг цээрлэ. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл толгой, хавдар, бөөрний өвчин, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Өндөр газар явахийг цээрлэ. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай. .Засал нь: Суудлын өнцөг, Нашидүрсүм, Яс тасрахын үүд хаалга, Ланчиг дором. Ангараг гарагийг (билгийн-29)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав. ъЦацъ талби, суварга сэргэ.

--------------------------

-1957 он. Гал тахиа: Нас нь: 62. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.

-Эр нь: Ууланд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Газар шороо, дарханы үйл, ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөх, зэр зэвсэг, гудас дэвсгэр авахыг цээрлэ. Хавдар, бөөр, ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх өвчнөөс сэрэмжил. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхааралтай бай. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Суудлын өнцөг, Нашидүрсүм, Гогэг. Сумьяа гарагийг (билгийн-26)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саейнинбуу, Лүмбэнгарав. ъЦацъ талби, суварга сэргэ.

-Эм нь: Хийд суусан, 4 ногоон мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон морь. Уул, ус хөндөх, шар өнгийн эд авах, хэрүүл маргаан хийх, хайнагийн, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхаар. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Суудлын өнцөг, Яс тасрахын үүд хаалга. Сугар гарагийг (шинийн-15)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав. Усан балин өргө.

----------------------

-1969 он. Шороон тахиа: Нас нь: 50. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Шүтээнд шар тос, хөвөн, шүдэнз, будаа, гурил өргө.

-Эр нь: Шороонд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Ариун бус, бузар, хурим, оршуулгын идээ идэх, газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы, үхэгсдийн үйл, эмгэний малгай авах, шавар эдлэл авах, алт, мөнгө, зэс, төмөр авахыг цээрлэ. Бэлэвсэн эмгэний идээнд хүрэхгүй байх хэрэгтэй. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Тархи, толгой, нүдний өвчнөөс сэргийл. Хэрүүл, тэмцэл, өш хонзонгоос хол яв. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Суудлын өнцөг, Мэнгэ/1 цагаан/, Гогэг, Огторгуйн үүд/суудлын/ хаалга, Ланчиг дором. Адьяа гарагийг (билгийн-27)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саейнинбуу, Лүмбэнгарав.

-Эм нь: Огторгуйд суусан, 8 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон морь. Шар өнгийн эд, өндөр газар явах, тарваганы мах идэх, хуримын эд авах, ариун бус зүйл, бэлбэсний идээ ундаанаас цээрлэ. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөдлөх цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Суудлын өнцөг, Мэнгэ/8 цагаан/, Нашидүрсүм, Яс тасрахын үүд хаалга, Ланчиг дором. Санчир гарагийг (билгийн-19)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл.

-----------------------------

-1981 он. Төмөр тахиа: Нас нь: 38. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Шүтээнд шар тос, хөвөн, шүдэнз, будаа, гурил өргө.

-Эр нь: Ууланд суусан, 8 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Бэлбэсний, үхэгсдийн идээ, ан гөрөө хийх, нойтон мод огтлох, хар малгай, хувцас авах, өмсөх, зэр зэвсэг, гудас дэвсгэр авахыг цээрлэ. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх өвчнөөс сэрэмжил. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаарал. Тэнгэр сахиус хилэгнэх, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Суудлын өнцөг, Нашидүрсүм, Ланчиг дором. Санчир гарагийг (билгийн-19)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саейнинбуу, Лүмбэнгарав. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл.

-Эм нь: Хийд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан морь. Шар өнгийн эд авах, хэрүүл маргаан хийх, хайнагийн, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, хавдар, бөөр, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхаар. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Суудлын өнцөг, Ланчиг дором. Ангараг гарагийг (билгийн-29)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав. ъЦацъ талби, суварга сэргэ.

------------------------

-1993 он. Усан тахиа: Нас нь: 26. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.

-Эр нь: Шороонд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Шавар эдлэл, алт, мөнгө, зэс, төмөр авах, газар шороо, оршуулгын, дарханы үйл, улаан хонины мах, чоно барьсан малын мах идэх, бэлэвсэн эмгэний идээнд хүрэхийг цээрлэ. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Хавдар, бөөрний өвчин хүрч болзошгүй. Лус савдаг, газар, усны эзний хорлолоос болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Засал нь: Суудлын өнцөг, Огторгуйн үүд/суудлын/ хаалга, Гогэг. Сумьяа гарагийг (билгийн-26)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саейнинбуу, Лүмбэнгарав. ъЦацъ талби, суварга сэргэ.

-Эм нь: Огторгуйд суусан, 4 ногоон мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал морь. Өндөр газар явах, уул, ус хөндөх, андгай тангараг тавих, зэс, төмөр, хуримын эд, шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэх, шинэ гэр барих, эвдэрхий гэрийг сэлбэхийг цээрлэ. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Лус савдаг, хэл амны хорлол, ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Суудлын өнцөг, Нашидүрсүм, Яс тасрахын үүд хаалга. Сугар гарагийг (шинийн-15)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав. Усан балин өргө.

--------------------------------

-2005 он. Модон тахиа: Нас нь: 14. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Шүтээнд шар тос, хөвөн, шүдэнз, будаа, гурил өргө.

-Эр нь: Ууланд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Хурим, оршуулгын идээ, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Тархи, толгой, нүд, ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх өвчнөөс сэрэмжил. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхаар. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Суудлын өнцөг, Мэнгэ/1 цагаан/, Гогэг, Нашидүрсүм, Ланчиг дором. Адьяа гарагийг (билгийн-27)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саейнинбуу, Лүмбэнгарав.

-Эм нь: Хийд суусан, 8 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр морь. Ариун бус зүйл, бэлбэсний идээ унд, шар өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхаар. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Суудлын өнцөг, Мэнгэ/8 цагаан/, Яс тасрахын үүд хаалга, Ланчиг дором. Санчир гарагийг (билгийн-19)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав.

----------------------

-2017 он. Гал тахиа: Нас нь: 2 Эрүүл мэнд нь сайн.

-Эр нь: Шороонд суусан, 8 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Ариун бус, бэлбэсний идээ ундаанаас цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Засал нь: Суудлын өнцөг, Огторгуйн үүд/суудлын/ хаалга. Санчир гарагийг (билгийн-19)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Цагаан дарь эх, Ногоон дарь эх, Манал, Загдзүсэм, Цэнд, Банзрагч, Бумчин, Саейнинбуу, Лүмбэнгарав.

-Эм нь: Огторгуйд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон морь. Шар өнгийн эд авахыг цээрлэ. Газар хөлдөх цагаар хянуур бай. Засал нь: Суудлын өнцөг, Нашидүрсүм, Яс тасрахын үүд хаалга. Ангараг гарагийг (билгийн-29)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Цагаан дарь эх, Ногоон дарь эх, Манал, Загдзүсэм, Цэнд, Банзрагч, Бумчин, Намхайнинбуу, Лүмбэнгарав.
Зурхайч лам Д.Цогтбаатар. 96616668
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ