НИЙТЛЭГ ТӨЛӨВ: Сүлд, хийморь лүндаа маш сайн. Ажил үйл маш бүтэмжтэй, Атаа жөтөө, хар цагаан хэл үг гайгүй. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Эм нь Огторгуйн үүд нээгдсэн. Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Мандал өргүүл.
ШИНИЙН НЭГЭНД МӨР ГАРГАХ. 2018.02.16
-«ШОРООН» суудалд суусан хүн–«Буян хишиг барьсан» тул сайн. Тэр жилдээ эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү авагтун. Алт мөнгө, зэс, төмөр авахгүй байх. Улаан хонины мах идэхгүй, чоно барьсан малын мах идэхгүй, бэлэвсэн эмгэний идээнд хүрэхгүй байх хэрэгтэй. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих тэргүүтнийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эмэгтэй: 1927, 1951, 1975, 1999.
Мөрөө гаргахдаа – “ Ум бадма дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, баруун (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо, шавар зүүн зүгт хаяж, шавар эсвэл гурилаар «хонины толгой» хийн баруун урьд зүгт газарт булаад, баруун урьд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Саейнинбо уншуул, «Сац» 1000 дэлс. Газар усаа тахь.
-«ОГТОРГУЙ» суудалд суусан хүн–«Уут барьсан» тул маш муу. Тэр жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэх, зэс, төмөр, хуримын эд авах, шинэ гэр барих, эвдэрхий гэрийг сэлбэхийг цээрлэ. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Өндөр газар явахаас цээрлэ. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй: 1927, 1951, 1975, 1999.
Мөрөө гаргахдаа –“ Ум пагма дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн хойд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, цаас зүүн зүгт хаяж, гурилаар «нохойн толгой» хийн баруун хойд зүгт газарт булаад, баруун хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Сундуй, Алтангэрэл, Намхайнинбо, 13 сан уншуул.
-«УУЛ» суудалд суусан хүн–«Гангар (шаазан) барьсан» тул муу. Тэр жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхааралтай бай. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, зэрэг өвчнөөс сэрэмжил. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эмэгтэй: 1915, 1939, 1963, 1987, 2011
Мөрөө гаргахдаа – “ Ум будда дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, баруун (эмийн) зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо өмнө зүгт хаяж, гурилаар «үхрийн толгой» хийн зүүн хойд зүгт газарт булаад, зүүн хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Цагаан шүхэрт, Ариун сан, Цагаан өвгөний сан уншуул. Шүтдэг газар орноо тахь.
-«ХИЙ» суудалд суусан хүн–«Шөргүүл барьсан» тул муу. Тэр жилдээ шар өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Хайнагийн мах, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжилж байх шаардлагатай. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй: 1915, 1939, 1963, 1987, 2011
Мөрөө гаргахдаа – “ Ум базар пад дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, урьд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, цаас хийсгэн баруун хойд зүгт хаяж, гурилаар “лууны толгой” хийн зүүн урд зүгт газарт булаад, зүүн урьд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Сундуй, Цагаан шүхэрт уншуул. Суварга босго. Тахилгатай газар орныг тахь.
------------------------------
-1927 он. Гал туулай: Нас нь: 92. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.
-Эр нь: Огторгуйд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Нохой авах, өндөр газар явах, тарваганы мах идэх, зэс, төмөр авах, ариун бус зүйл, бэлбэсний идээ ундаанаас цээрлэ. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөдлөх цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл. Засал нь: Суудлын өнцөг, Мандал өргүүл. Санчир гарагийг (билгийн-19)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Намхайнинбуу, Заслын 8 ном, 3 гүрэм, Алтангэрэл, Ямбийдончир, Лүмбэнгарав.
-Эм нь: Шороонд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон луу. Шавар эдлэл, алт мөнгө, зэс, төмөр бүү ав. Газар шороо, оршуулгын газар, дарханы үйлийг тэвч. Эмгэний идээнд хүрэхгүй байх хэрэгтэй. Хавдар, бөөрний өвчин хүрч болзошгүй. Лус савдаг, газар, усны эзний хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Засал нь: Нашидүрсүм, Суудлын өнцөг, Огторгуйн үүд хаалга. Ангараг гарагийг (билгийн-29)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Саеннинбуу, Заслын 8 ном, Алтангэрэл, Ямбийдончир, Лүмбэнгарав. ъЦацъ талби, суварга сэргэ.
-----------------------------
-1939 он. Шороон туулай: Нас нь: 80. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Шүтээнд шар тос, хөвөн, шүдэнз, будаа, гурил өргө.
-Эр нь: Хийд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Газар шороо болон дарханы үйл, шар өнгийн эд авахийг цээрлэ. Хайнагийн мах, галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, хавдар, бөөр, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжил. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Нашидүрсүм, Суудлын өнцөг, Амин золиг гаргуул. Сумьяа гарагийг (билгийн-26)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Намхайнинбуу, Лүмбэнгарав. ъЦацъ талби, суварга сэргэ.
-Эм нь: Ууланд суусан, 4 ногоон мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон луу. Уул, ус хөндөх, бохир идээ ундаа хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөх, гудас дэвсгэр авахыг цээрлэ Лус савдагийн болон хэл амны хорлол ирэх гэмтэй. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх өвчнөөс сэрэмжил. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхааралтай бай. Засал нь: Суудлын өнцөг, Огторгуйн үүд хаалга, Ланчиг дором гаргуул. Сугар гарагийг (шинийн-15)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Саейнинбуу, Лүмбэнгарав.
------------------------------
-1951 он. Төмөр туулай: Нас нь: 68. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Шүтээнд шар тос, хөвөн, шүдэнз, будаа, гурил өргө.
-Эр нь: Огторгуйд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Өндөр газар явах, ариун бус, хуримын, оршуулгын идээ, шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэх, зэс, төмөр, хуримын эд авах, шинэ гэр барих, эвдэрхий гэрийг сэлбэхийг цээрлэ. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Хэрүүл, тэмцэл, өш хонзонгоос хол яв. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой өвдөх, нүдний өвчин, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Засал нь: Суудлын өнцөг, Мэнгэ/1 цагаан/, Гогэг, Ланчиг дором гаргуул. Адьяа гарагийг (билгийн-27)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Намхайнинбуу, Лүмбэнгарав.
-Эм нь: Шороонд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан луу. Шар өнгийн эд, нохой авах, өндөр газар явах, тарваганы мах идэх, зэс, төмөр, хуримын эд авах, шинэ гэр барих, эвдэрхий гэрийг сэлбэх, ариун бус зүйл, бэлбэсний идээ ундаанаас цээрлэ. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөдлөх цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Нашидүрсүм, Суудлын өнцөг, Мэнгэ/8 цагаан/, Огторгуйн үүд хаалга. Санчир гарагийг (билгийн-19)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Саяннинбуу, Лүмбэнгарав. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл..
------------------------------
-1963 он. Усан туулай: Нас нь: 56. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.
-Эр нь: Хийд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Ариун бус зүйл, бэлбэсний идээ унд, үхэгсдийн үйл, хайнагийн мах, галзуу адгуусны мах идэх, шар өнгийн эд авах, хэрүүл маргаан хийхийг цээрлэ. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Нашидүрсүм, Суудлын өнцөг. Санчир гарагийг (билгийн-19)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Намхайнинбуу, Ямбийдончир, Лүмбэнгарав.
-Эм нь: Ууланд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал луу. Газар шороо, дарханы үйл, ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Хавдар, бөөр, ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, зэрэг өвчнөөс сэрэмжил. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхааралтай бай. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Суудлын өнцөг, Огторгуйн үүд хаалга. Ангараг гарагийг (билгийн-29)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саейнинбуу, Лүмбэнгарав. ъЦацъ талби, суварга сэргэ.
---------------------
-1975 он. Модон туулай: Нас нь: 44. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Шүтээнд шар тос, хөвөн, шүдэнз, будаа, гурил өргө.
-Эр нь: Огторгуйд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Газар шороо, дарханы үйл, шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэх, зэс, төмөр, хуримын эд авах, шинэ гэр барих, эвдэрхий гэрийг сэлбэхийг цээрлэ. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл толгой өвдөх, хавдар, бөөр өвчин, нойр муудахаас сэрэмжил. Газар хөдлөх цагаар хянуур бай. Өндөр газар явахаас цээрлэ. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Суудлын өнцөг, Гогэг, Ланчиг дором гаргуул. Сумьяа гарагийг (билгийн-26)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав. ъЦацъ талби, суварга сэргэ..
-Эм нь: Шороонд суусан, 4 ногоон мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр луу. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл, үхэгсдийн үйл, эмгэн хүний малгай, шавар эдлэл, алт мөнгө, зэс, төмөр авахыг цээрлэ. Бэлэвсэн эмгэний идээнд хүрэхгүй байх хэрэгтэй. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Лус савдаг, газар, усны эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Нашидүрсүм, Суудлын өнцөг, Огторгуйн үүд хаалга, Ланчиг дором гаргуул. Сугар гарагийг (шинийн-15)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саяннинбуу, Лүмбэнгарав.
-------------------
-1987 он. Гал туулай: Нас нь: 32. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.
-Эр нь: Хийд суусан, 1 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Ариун бус, бузар болон хурим, оршуулгын идээ, шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Галзуу адгуусны мах идэхийг цээрлэ. Чих дүлийрэх, тархи, толгой, нүдний, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчнөөс сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжилж байх шаардлагатай. Засал нь: Суудлын өнцөг, Мэнгэ/1 цагаан/, Нашидүрсүм, Гогэг. Адьяа гарагийг (билгийн-27)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав.
-Эм нь: Ууланд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон луу. Бэлбэсний, үхэгсдийн идээ, ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ ундаа хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөх, зэр зэвсэг, гудас дэвсгэр авахыг цээрлэ. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх, зэрэг өвчнөөс сэрэмжил. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхааралтай бай. Тэнгэр сахиус хилэгнэх, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Суудлын өнцөг, Мэнгэ/8 цагаан/, Огторгуйн үүд хаалга. Санчир гарагийг (билгийн-19)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саяннинбуу, Лүмбэнгарав. Бурхан сахиусаа тахиж, лам багшийг шүтэж, өргөн хүндэл.
-----------------------
-1999 он. Шороон туулай: Нас нь: 20. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Шүтээнд шар тос, хөвөн, шүдэнз, будаа, гурил өргө.
-Эр нь: Огторгуйд суусан, 8 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Шар өнгийн эд, нохой авах, өндөр газар явах, зэс, төмөр, ариун бус зүйл, бэлбэсний идээ ундаанаас цээрлэ. Холоос ирсэн доголон хүнийг гэртээ бүү оруул. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөдлөх цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Суудлын өнцөг, Ланчиг дором. Санчир гарагийг (билгийн-19)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Намхайнинбуу, Лүмбэнгарав.
-Эм нь: Шороонд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон луу. Эмгэн хүний малгай, шавар эдлэл, алт, мөнгө, зэс, төмөр авах, газар шороо, оршуулгын газар, дарханы үйлийг цээрлэ. Бэлэвсэн эмгэний идээнд хүрэхгүй байх хэрэгтэй. Хавдар, бөөрний өвчин хүрч болзошгүй. Лус савдаг, газар, усны эзний хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг ам бараантан харлах үеэр мөн цас мөс хайлах цагт сэрэмжил. Засал нь: Суудлын өнцөг, Нашидүрсүм, Огторгуйн үүд хаалга, Ангараг гарагийг (билгийн-29)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Дашчиравын сан, Заслын 8 ном, 3 гүрэм, Жанаггагдог, Ямбийдончир, Саянин буу, Лүмбэнгарав.
---------------------
-2011 он. Төмөр туулай: Нас нь: 8. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Шүтээнд шар тос, хөвөн, шүдэнз, будаа, гурил өргө.
-Эр нь: Хийд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр хулгана. Шар өнгийн эд авахыг цээрлэ. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай. Засал нь: Нашидүрсүм, Суудлын өнцөг, Гогэг, Сумьяа гарагийг (билгийн-26)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Цагаан дарь эх, Ногоон дарь эх, Манал, Загдзүсэм, Цэнд, Банзрагч, Намхайнинбуу, Лүмбэнгарав.
-Эм нь: Ууланд суусан, 4 ногоон мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан луу. Бохир идээ ундаа хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Лус савдагийн болон хэл амны хорлол ирэх гэмтэй. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хургах үеэр анхааралтай бай. Засал нь: Суудлын өнцөг, Огторгуйн үүд хаалга, Сугар гарагийг (шинийн-15)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Цагаан дарь эх, Ногоон дарь эх, Манал, Загдзүсэм, Цэнд, Банзрагч, Бумчин, Саейнинбуу, Лүмбэнгарав.
Зурхайч лам Д. Цогтбаатар. 96616668