НИЙТЛЭГ ТӨЛӨВ: Сүлд нь маш сайн тул насны барчад саад үгүй. Хийморь лүндаа маш дорой аливаа ажил үйл саадтай. Гадна, дотны атаа жөтөө, хэл үг гайгүй болой. Мөнхийн хуралд өргөл өргө, даган баяс. Эр нь Олзын үүд нээгдсэн сайн. Уншуулах ном: Алтангаанжуур, Цэвэгмэдийн чого, Улаан юм, Сундуй, Алтангэрэл, Мандал өргүүл.
ШИНИЙН НЭГЭНД МӨР ГАРГАХ ЁСОН. / 2018. 02.16 /
-«ГАЛ» суудалд суусан хүн-«Хадуур барьсан» тул маш сайн. Тэр жилдээ улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Ад, албины хорлол болох магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй: 1914, 1938, 1962, 1986, 2010.
Эмэгтэй: 1926, 1950, 1974, 1998.
Мөрөө гаргахдаа – “ Ум базар пад дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн урьд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, гал гаргаж зүүн хойт зүгт хаяж, шавар юмуу гурилаар «морины толгой» хийн урьд зүгт газарт булаад, урьд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал–Сундуй, Цэнд уншуул.
-«УС» суудалд суусан хүн–«Түлхүүр барьсан» тул маш сайн. Тэр жилдээ шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Хулгайн мах идэхгүй. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай.
Хүмүүсийн төрсөн он.
Эрэгтэй: 1926, 1950, 1974, 1998.
Эмэгтэй: 1914, 1938, 1962, 1986, 2010.
Мөрөө гаргахдаа – “ Ум гарма дагийни хум мама бизъяа суха ” тарнийг 7-21 удаа уншаад, урд (эмийн) зүгт зүгээ гаргаад, баруун зүгт ус асгаж алхлан, гурилаар “гахайн толгой” хийн хойд зүгт газарт булаад, хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ.
Засал - Лүмбүмгарав, Лүйвангон, Шавдаг дором уншуул, Газар усаа тахь.
---------------------------
-1926 он. Гал бар: Нас нь: 93. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.
-Эр нь: Усанд суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэх, худ ураг бололцохыг цээрлэ. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөч, хижиг өвчин, гараг адаар хорлогдох гэмтэй. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Түнсүм/ивээл жил/, Мандал өргүүл. Буд гарагийг (билгийн-3)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Жалцанзэмүвүнжан, Заслын 8 ном, Дашчиравын сан, Алтангэрэл, Ямбийдончир, Ногоон дарь эх, Лүмбэнгарав, Жанаггагдог.
-Эм нь: Галд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан луу. Улаан өнгийн эд, морь мал, арьс үс авах, улай үзэх, ууланд авирахыг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Толгой, цээжин биеэ элдэв өвчин, яр шарх, цусны өвчнөөс сэргийл. Ад, албины хорлол, газрын эзний хорлолтой, гарлагатай. Зун, намрын цагт сэрэмжил. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Нашидүрсүм, Түнсүм/ивээл жил/, Амин золиг гаргуул, Мандал өргүүл. Бархасвадь гарагийг (билгийн-25)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Жалцанзэмүвүнжан, Заслын 8 ном, Дашчиравын сан, Алтангэрэл, Ямбийдончир Ширнэн. Дөрвөн ламд гүнцэг өргө.
-----------------------------
-1938 он. Шороон бар: Нас нь: 81. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Шүтээнд шар тос, хөвөн, шүдэнз, будаа, гурил өргө.
-Эр нь: Галд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Улай үзэх, ууланд авирах, улаан өнгийн эд, морь мал, арьс үс авах, ыг цээрлэ . Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Толгой, цээжин биеэ элдэв өвчин, яр шарх, цусны өвчнөөс сэргийл. Ад, албины хорлол, газрын эзний хорлолтой, гарлагатай. Зун, намрын цагт сэрэмжил. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Түнсүм/ивээл жил/, Гүмэг, Нашидүрсүм, Гогэг, Амин золиг гаргуул, Мандал өргүүл. Бархасвадь гарагийг (билгийн-25)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Жалцанзэмүвүнжан, Заслын 8 ном, Самбалхүндэв, Цагаан дарь эх, 3 гүрэм, Манал, Алтангэрэл. Дөрвөн ламд гүнцэг өргө.
-Эм нь: Усанд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал луу. Хурим найрын идээ, ариун бусаар бузартах, шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Худ ураг бололцохыг цээрлэ. Хижиг өвчин, гараг адаар хорлогдох, бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Түнсүм/ивээл жил/, Гүмэг, Ланчиг дором, Мандал өргүүл. Буд гарагийг (билгийн-3)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Жалцанзэмүвүнжан, Заслын 8 ном, Цагаан дарь эх, Ногоон дарь эх, Манал, Доржнамжом, Лүмбэнгарав. Нялхас хүүхдэд өглөг өг.
-------------------------
-1950 он. Төмөр бар: Нас нь: 69. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Шүтээнд шар тос, хөвөн, шүдэнз, будаа, гурил өргө.
-Эр нь: Усанд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Улай үзэх, ууланд авирах, шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Хулгайн мах идэхгүй. Худ ураг бололцохыг цээрлэ. Яр шарх, цусны өвчнөөс сэргийл. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөч, хижиг өвчнөөс сэрэмжил. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Түнсүм/ивээл жил/, Ланчиг дором, Мандал өргүүл. Ангараг гарагийг (билгийн-29)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Жалцанзэмүвүнжан, Заслын 8 ном, Самбалхүндэв, Цагаан дарь эх, 3 гүрэм, Лүмбэнгарав. Дөрвөн ламд гүнцэг өргө.
-Эм нь: Галд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр луу. Газар шороо болон дарханы үйл, улаан өнгийн эд авахыг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Толгой, цээжин биеийн элдэв өвчин, хавдар, бөөрний өвчин хүрч болзошгүй. Зун, намрын цагт сэрэмжил. Ад, албины хорлол, газрын эзний хорлол ирэх, гарлагатай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Түнсүм/ивээл жил/, Нашидүрсүм, Ланчиг дором, Мандал өргүүл. Раху гарагийг (шинийн-8)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Жалцанзэмүвүнжан, Заслын 8 ном, Самбалхүндэв, Цагаан дарь эх, 3 гүрэм, Алтангэрэл. ъЦацъ талби, суварга сэргэ.
---------------------
-1962 он. Усан бар: Нас нь: 57. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.
-Эр нь: Галд суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Банди, бөөгийн эд хэрэглэл, улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв өвчин, халдварт өвчнөөс сэргийл. Ад, албины хорлол болох магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Түнсүм/ивээл жил/, Гүмэг, Нашидүрсүм, Гогэг, Мандал өргүүл. Буд гарагийг (билгийн-3)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Алтангаанжуур, Жалцанзэмүвүнжан, Заслын 8 ном, Самбалхүндэв, Дашчиравын сан, Алтангэрэл, Ямбийдончир.
-Эм нь: Усанд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Модон луу. Улай үзэх, ууланд авирах, шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Яр шарх, цусны, бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөч, хижиг өвчнөөс сэрэмжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Түнсүм/ивээл жил/, Гүмэг, Амин золиг гаргуул, Мандал өргүүл. Бархасвадь гарагийг (билгийн-25)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Алтангаанжуур, Жалцанзэмүвүнжан, Заслын 8 ном, Самбалхүндэв, Дашчиравын сан, Алтангэрэл, Ямбийдончир 3 гүрэм, Лүмбэнгарав. Дөрвөн ламд гүнцэг өргө.
-------------------------
-1974 он. Модон бар: Нас нь: 45. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Шүтээнд шар тос, хөвөн, шүдэнз, будаа, гурил өргө.
-Эр нь: Усанд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Улай үзэх, ууланд авирах, шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Хулгайн мах идэхгүй. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Яр шарх, цусны, бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөч, хижиг өвчнөөс сэрэмжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Түнсүм/ивээл жил/, Гүмэг/жилийн/, Гогэг, Амин золиг гаргуул, Мандал өргүүл. Бархасвадь гарагийг (билгийн-25)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Жалцанзэмүвүнжан, Заслын 8 ном, Самбалхүндэв, Цагаан дарь эх, 3 гүрэм, Лүмбэнгарав. Дөрвөн ламд гүнцэг өргө.
-Эм нь: Галд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Шороон луу. Хурим найрын идээ, ариун бусаар бузартах, улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэнэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун, намрын цагт сэрэмжил. Толгой ба цээжин биеэ элдэв өвчин, ад албины хорлолоос сэргийл. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Түнсүм/ивээл жил/, Гүмэг/жилийн/, Нашидүрсүм, Ланчиг дором, Мандал өргүүл. Буд гарагийг (билгийн-3)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Жалцанзэмүвүнжан, Заслын 8 ном, Самбалхүндэв, Цагаан дарь эх, 3 гүрэм, Доржнамжом. Нялхас хүүхдэд өглөг өг.
------------------------
-1986 он. Гал бар: Нас нь: 33. Эрүүл мэнд нь сайн, буян хишиг нь зарлагатай.
-Эр нь: Галд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Улаан өнгийн эд, морь мал, арьс үс авах, улай үзэх, ууланд авирахыг цээрлэ . Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Толгой, цээжин биеэ элдэв өвчин, яр шарх, цусны өвчнөөс сэргийл. Ад, албины хорлол, газрын эзний хорлолтой, гарлагатай. Зун, намрын цагт сэрэмжил. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Түнсүм/ивээл жил/, Гүмэг, Нашидүрсүм, Амин золиг, Мандал өргүүл. Ангараг гарагийг (билгийн-29)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Жалцанзэмүвүнжан, Заслын 8 ном, Самбалхүндэв, Дашчиравын сан, Алтангэрэл, Ямбийдончир. Дөрвөн ламд гүнцэг өргө.
-Эм нь: Усанд суусан, 3 хөх мэнгэ эрхшээсэн, урвасан жил Усан луу. Газар шороо, дарханы үйл, шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Хулгайн мах идэхгүй. Худ ураг бололцохыг цээрлэ. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөч, хавдар өвчин хүрч болзошгүй. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Түнсүм/ивээл жил/, Гүмэг, Мандал өргүүл. Раху гарагийг (шинийн-8)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Сундуй, Жалцанзэмүвүнжан, Заслын 8 ном, Самбалхүндэв, Дашчиравын сан, Намсрай, Алтангэрэл, Ямбийдончир, 3 гүрэм, ъЦацъ талби, суварга сэргэ.
------------------
-1998 он. Шороон бар: Нас нь: 21. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Шүтээнд шар тос, хөвөн, шүдэнз, будаа, гурил өргө.
-Эр нь: Усанд суусан, 5 шар мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг цээрлэ. Бөөр, сав, гэдэс, уруул ам, үе мөчний, хижиг өвчин, гараг адаар хорлогдох гэмтэй. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Түнсүм/ивээл жил/, Гогэг, Мандал өргүүл. Буд гарагийг (билгийн-3)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Жалцанзэмүвүнжан, Заслын 8 ном, Самбалхүндэв, Цагаан дарь эх, Ногоон дарь эх, Лүмбэнгарав, Жанаггагдог, Ямбийдончир.
-Эм нь: Галд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Гал луу. Улаан өнгийн эд, морь мал, арьс үс авах, улай үзэх, ууланд авирахыг цээрлэ . Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Толгой, цээжин биеэ элдэв өвчин, яр шарх, цусны өвчнөөс сэргийл. Ад, албины хорлол, газрын эзний хорлолтой, гарлагатай. Зун, намрын цагт сэрэмжил. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Түнсүм/ивээл жил/, Амин золиг, Мандал өргүүл. Бархасвадь гарагийг (билгийн-25)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Жалцанзэмүвүнжан, Заслын 8 ном, Самбалхүндэв, Цагаан дарь эх, 3 гүрэм, Алтангэрэл. Дөрвөн ламд гүнцэг өргө.
-------------------------
-2010 он. Төмөр бар: Нас нь: 9. Буян хишиг нь сайн, эрүүл мэнддээ онцгойлон анхаар. Шүтээнд шар тос, хөвөн, шүдэнз, будаа, гурил өргө.
-Эр нь: Галд суусан, 7 улаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр бар. Улаан өнгийн эд, ууланд авирахыг цээрлэ. Толгой, яр шарх, цусны өвчнөөс сэргийл. Ад, албины хорлол, газрын эзний хорлолтой, гарлагатай. Зун, намрын цагт сэрэмжил. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Түнсүм/ивээл жил/, Гүмэг, Гогэг, Бархасвадь гарагийг (билгийн-25)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Цагаан дарь эх, 3 гүрэм, Загдзүсэм, Цэнд, Банзрагч, Бумчин, Галын сан.
-Эм нь: Усанд суусан, 6 цагаан мэнгэ эрхшээсэн, урвасан жил Төмөр луу. Шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Хижиг өвчин, бөөр, гэдэс, уруул ам гэмтэхээс сэрэмжил. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай. Хийморийн дарцаг хийсгэ. Засал нь: Түнсүм/ивээл жил/, Гүмэг, Мандал өргүүл. Буд гарагийг (билгийн-3)-нд сар бүр тахивал сайн. Уншуулах ном: Цагаан дарь эх, 3 гүрэм, Загдзүсэм, Цэнд, Банзрагч, Бумчин, Лүмбэнгарав.
Зурхайч лам Д.Цогтбаатар. 96616668