-Аргын тооллын 1 сарын 22. Даваа (Сумьяа ) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 5, хөх бар, могойг хүлэгч-25 од, мод суудал, 2 хар мэнгэ, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:31-17:36
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Насанд хүрэгсэд үс засуулахад эд, мал арвижин машид сайн. Гэвч бич, луу жилтнээ цээртэй. Нялхасын сэвлэг бүү авахуул.
-Морь, нохой, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич жилтнээ сөрөг муу.
-Ном унших, зөөлөн үйл, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, бэрийн үйл, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, насны хүчийг арвижуулах, усан засал, худалдаа наймаа хийхэд сайн. Цацал өргөх, эм найруулах, ном эхлэн заалгах, худаг малтах, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явах, модны үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар.