-Аргын тооллын 1 сарын 15. Даваа (Сумьяа) гараг / 2018 /



-Аргын тооллын 1 сарын 15. Даваа (Сумьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын 29, улаагчин хонь, онгоц-18 од, хий суудал, 9 улаан мэнгэ, рашааны барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:37-17:26
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул билгийн өдөр нь муу болой.
-Туулай, гахай, хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
-Дайсныг номхтгох, ад зэтгэр, муу үйлийг дарах тэргүүтэн хатуу үйл, хишиг даллага авах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, бурханд залбирах, хониноос ашиг шим авах, хот тосгон барьж эхлэх, мал гадагш өгөх, ажилчин авах, насны хүчийг арвижуулах, усан засал, садан бололцоход сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, өвчин үзүүлэх, засуулах, эм уух, хануур, төөнүүр хийлгэх, эм найруулах, цэрэг хөдөлгөх, эхэлж ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, үхэгсдийн үйл, мал худалдах, арилжаа хийхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ