-Аргын тооллын 1 сарын 12. Баасан (Сугар) гараг / 2018 /



-Аргын тооллын 1 сарын 12. Баасан (Сугар) гараг / 2018 /
-Билгийн тооллын 26, хөх луу, гар од-16 од, ус суудал, 3 хөх мэнгэ, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:38-17:22
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Насанд хүрсэн хүн үс засуулахад амгалан жаргалантай болой. Гэвч нохой, бар, туулай, гахай жилтнээ цээртэй.
-Хулгана, бич, луу, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, бар, туулай жилтнээ сөрөг муу.
- Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтэх сайн. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд гарах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ